Мөнхийн залуу Э.Одгэрэл хатагтай Монголын нэр бүхий улстөрчийн хүүг нялх амрагаа болгов

odgerel_sexy_bn_dМонголын загварын ертөнцийн “зуун наст”, мөнхийн залуу хатагтай Э.Оюунгэрэл  олон жил орь ганцаар халхын олон эрчүүддээ харахын заяаг бэлэглэж яваа нэгэн. Тэгвэл  гоо үзэсгэлэнгийнхээ даль жигүүрийг хумих болоогүй мөнхийн залуу хатагтай маань саяхнаас “эзэнтэй” болсон гэнэ шүү.

Өтөлдөггүй хатагтайг дурлалын романсад уярлуулсан ханхүү нь Монголын нэр бүхий чинээлэг айлын хүү бөгөөд  гадаад дотоодоор сургууль дүүргэсэн чамгүй өндөр боловсролтой нэгэн гэнэ.  Тэд хамтран амьдраад нэлээдгүй хугацааг үдсэн ч “хар шилтэй” ханхүү одоо болтол царай зүсээ ихэд нууцалж юүдэнтэй малгай өмсөн, толгойдоо дэгжин алчуур ороож, хүний нүд хариулан гэрээсээ орж гардаг байгаа гэсэн.

Харин хэрэгт дуртай урт чихтнүүдийн алтан хошуу хүргэж байгаагаар “зуун наст” хатагтайн шинэ амраг нь нэлээд чинээлэг айлын хүүгээс гадна бидний сайн мэдэх нэгэн улстөрчийн хүү  аж.

FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих