Та өөрийн гэсэн хүрээллийг бий болгож чадсан уу?

hureelelТа олон найз нөхөдтэй. Гэтэл тэд танаас зайгаа аваад байгаа юм шиг санагдах үе байдаг уу?

Гол төлөв үзэл бодол, сонирхол нэгтэй хүмүүс нийлж өөрсдийн хүрээллийг бий болгодог. Таны мэдлэг боловсрол, хүсэл сонирхол найз нөхөдтэй чинь огт таарахгүй байвал хүссэн хүсээгүй тарж сарних нь тодорхой. Гэхдээ хүрээлэлд нь багтлаа гэж бодсон хамт ажиллагсад тань зөвхөн хов хөөгч, атаархагчдын бүлэг байж ч болно. Нөгөө талаар “өөрсдийн хүрээлэл” гэдэг хосгүй үнэт мэдээллийн эх сурвалж, мэргэжлийн салбарт өсөж дэвших, сонирхол нэгтэй хүмүүсийн биендээ туслах баталгаа зэрэг нэг ёсны өвөрмөц клуб нь танд тустай.

Үүнээс гадна шинэ найз, ашигтай танил, ганцаардлаас гарах зам гээд өдөр тутмын олон асуудлыг шийдвэрлэдэг онцлогтой.

“Өөрсдийн хүрээлэл” бүр сайн мэдэх оролцогч нартай байдаг тул шинээр хүн элсүүлж, хүрээгээ тэлэх сонирхолгүй байдаг. Гэхдээ та нэгэнт хүрээлэлд нь багтаад, хэн ч таныг хажиглахгүй байвал зарим зүйлээс санахад гэмгүй.

Хүрээллийн хэн нэгэнд та илэрхий таалагдахгүй байж болно. Та дийлэнхэд нь “өөрийнх” болж болох ч бүгдэд нь бус. Хүрээлэлд өөрсдийн хуучцуулын сэтгэл санаанд их анхаардаг. Та олон найз нөхөдтэй байж болно. Тэднээс тусгайлан таныг хэн ч авч үзэхгүй.

Гэтэл нэг дор ийм олон гадны хүн авах хүрээлэл нэг ч байхгүй. Өөрсдийн хүрээлэлд танд ганц эсвэл олон өрсөлдөгч эмэгтэй тааралдаж болзошгүй. Тэд таныг “өөрсдийнх” нь эрчүүлийг татаж болзошгүй гэж үзэх тул хүрээллийн гадна байлгахыг эрмэлзэнэ. Танд олон сайхан хэрэгжүүлэхээр санал, төлөвлөгөө байж болно. Гэтэл таныг удирдлагыг гартаа авахыг санаархаж байна гэж үзэж болох юм шүү. Тиймээс бүх зүйл дээр өөрийнхөөрөө байх гэсний хэрэггүй.


URL:

Сэтгэгдэл бичих