Авто замын бөглөрөл

Удахгүй наадам болох нь энэ их замын бөглөрөл наадамчдыг залхаах нь бололтой.

Энэ үг уул нь монгол хэлэнд төдийлөн ихээр хэрэглэгддэггүй байсан. Сүүлийн араваад жилээс бидний ярианы хэлэнд гэнэт орж ирсэн. Харин анагаах ухааны нэр томьёонд бүдүүн, нарийн гэдэсний бөглөрөл, түгжрэл гэж хэлэгддэг. Бид өнөөдөр зам бөглөрөөд, түгжрээд гэж уурлаж цухалдах болжээ.

Анхнаасаа хотоо хэтийн төлөвлөлтгүй босгочихсон гэж зарим нь мэдэмхийрнэ. Яг үнэндээ бол манай хотын авто зам тийм ч их бөглөрөөд байх зам биш гэнэ. Харин энэ ундууцаад байгаа бөглөрлийг өөрсдөө хийдэг байна. Замын хөдөлгөөнд соёлтой хүлээцтэй ханддаггүйгээс өөрсдиигөө зовоож нээрвээ барж бие биендээ хоосон омог гаргацгаадаг болсон.

Бөглөрөх гэдэг нь ерөөсөө л хүнийг уурлуулж өвтгөж байдаг үйл үг юм. Тэгэхээр нийслэлчүүд нэг хэсэгтээ гудамжиндаа бөглөрсөөр байх бололтой. Машин унаж үзээд удаагүй байгаа болохоор шинэ баян цээж өвчтэй гэхчээр толь шүргэсэн төдийд гарч ирж заамдалцаж байхыг харахад манай хотын энэ их бөглөрөл олон амьтныг муудалцуулж байгаа нь тодорхой.

Энэ бөглөрөл нь зарим нэгэнд ихээхэн шалтаг болж зам бөглөрөөд явж л байна гэж утсаар хэлчихдэг. Тэгэхээр нийслэлийнхэн ажлынхаа ихэнх цагийг замын бөглөрөлд өнгөрүүлж байна гэж хэлж болно. Аливаа юмны хөгжлийг дагаж сөрөг үр дагавар үүсдэг юм.

Н.Сүрэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих