Жилд орборлодог 25 сая тонн нvvрсээ шатахуун болгоё

Монголчууд нефть боловсруулах vйлдвэр барина бас нvvрснээс шингэн тvлш гаргана хэмээн олон жил ярьж байна. Гэвч ажил хэрэг болж шатахууны хэрэгцээнийхээ тєд, эдэн хувийг хангадаг боллоо гэсэн мэдээ єнєєх хvртэл алга. Ирэх онд манай улсын шатахууны хэрэглээ нэг сая тонн давна гэж байгаа. Тэгэхээр монголчууд бид нэг улсаас тэр дундаа нэг компаниас хараат байх нь нефть, тvvний бvтээгдэхvvний vнэ єсч буй єнєє vед улам л хvнд байдалд оруулж мэдэх юм. Иймээс бид єєрсдєє бага ч болов нефть боловсруулах, нvvрснээс шатахуун гаргаж авах vйлдвэр даруй барих хэрэгтэй хэмээн бараг хvн бvр л санал дэвшvvлэх болсон. Дэлхийн зах зээл дээр нефть vнэд орж буй тул Хятад, АНУ, Герман зэрэг орнууд нvvрснээс бензин, дизелийн тvлш, керосин зэрэг бvтээгдэхvvн гаргаж авахад анхаарч олон тєсєл хєтєлбєр хэрэгжvvлж байна. Энэ нь, дэлхийн зах зээл дээр нефтийн vнэ баррель нь 100 ам.доллараас буухаа байж бvрч нэмэгдэх хандлагатай болсонтой холбоотой.

Дэлхийн нефтийн нєєцийг шавхагдаж байгаа хэмээн судлаачид хэлэх болсон бєгєєд єнєєдєр дэлхийд 1,2 их наяд баррель нєєц бий гэнэ. Хvн тєрєлхтєн жилд 84 сая баррелийг нь хэрэглэж буй тул 29 жилийн дараа буюу 2039 онд дэлхийн нефтийн нєєц дуусна хэмээж буй билээ. Нефть олборлогчид хайгуул судалгаа хийж байгаа ч шинэ орд илрvvлсэн, нааштай хариу гарсан ажил одоогоор алга. Дэлхийн эрчим хvчний агентлагаас гаргасан судалгаагаар дэлхийн нvvрсний нєєц 800 жил элбэг хvрэлцэх аж. Єнєєдєр манай улсад нvvрсний 300 орд илэрц бий. Нийт тогтоогдсон нєєц нь 160 гаруй тэрбум тонн гэдэг. Энэ нєєцєєрєє дэлхийд 12 дугаар байрт, нэг хvнд ногдох хэрэглээгээр дєрєвт орж байгаа юм. Тэгээд зєвхєн єєрийн хэрэгцээгээ хангана гэж тооцоход 400 жил ашиглах нь. Одоогийн байдлаар 36 ордод тавь орчим аж ахуйн нэгж vйл ажиллагаагаа явуулж жилд 26 орчим сая тонн нvvрс олборлож байна. Энэ онд 30 гаруй тонн нvvрс олборлож 25 орчим сая тонныг нь экспортлоно гэж тус салбарынхан мэдэгдэж буй. Сvvлийн жилvvдэд нvvрсний олборлолт огцом єсч манай эдийн засагт оруулах хувь нэмрээрээ зэстэй єрсєлдєх болоод байна. Vvнээс гадна шатахуун vйлдвэрлэх бас нэг гол тvvхий эд болох учиртай.

Нvvрснээс нэг баррель шатахуун гаргахад 37 ам.доллар зарцуулна

Хар алтнаас шатахуун гаргаж авах vйлдвэрлэл 1930-1940 оны vед ид хєгжиж байсан. Тэгээд Саудын Арави болон Персийн булангийн орнуудад нефтийн том том орд нээгдсэн тул энэ технологийг зардал ихтэй хэмээн орхисон тvvхтэй. Гэвч зарим судлаачдын тооцоолсноор нэг баррель газрын тосны vнэ 35-40 ам.доллараас дээш байхад нvvрснээс шатахуун гаргаж авах нь ашигтай гэдэг. Єєрєєр хэлбэл, нэг баррель газрын тосны єнєєгийн vнэ 120 орчим ам.доллар байна. Тэгэхээр нvvрснээс шатахуун гаргаж авах зардал нефть ашиглахаас бараг хэд дахин хямд тусах болжээ. Манай орон 1970-аад оны vед нvvрснээс шатахуун гаргах талаар нэлээд судалж тухайн vед нээгдсэн бvх ордуудаас дээж авч туршилт хийж байсан гэдэг. Энэ судалгааны vр дvн нь чамлахааргvй гарсан хэмээн нvvрсний салбарын мэргэжилтнvvд хэлдэг. Єнєєдєр нvvрснээс шатахуун гаргах талаар хэд хэдэн тєсєл боловсруулаад байгаа ч ажил хэрэг болж чадахгvй л байна. Тухайлбал, Багануурын хvрэн нvvрсний ордод гадаад, дотоодын олон лаборатори нvvрс шингэрvvлэх судалгаа хийжээ. Тэгээд шатахуун болон зарим химийн бvтээгдэхvvн гарган авах бололцоотой гэсэн дvгнэлтэд хvрсэн юм. Германы тал ялангуяа тус ордод хєрєнгє оруулах боломж бий гэдгээ илэрхийлээд байгаа. Тодруулбал, жилд 20 сая тонн нvvрс олборлож, хоёр сая тонн шатахуун vйлдвэрлэх урьдчилсан тооцоо бий. Уг тєсєєллєєр бол ирэх 30 жилд нэг баррель газрын тосны vнэ 80-100 ам.доллараас буурахгvй. Тэгэхээр нvvрснээс шатахуун гаргаж авах vйлдвэр нэг баррель шатахуун 37 ам.доллараар гаргах тул алдагдалгvй хэмээж буй аж. Одоогийн байдлаар ийм vйлдвэр барих тєслийн судалгааны ажил нь дуусч байгаа бєгєєд тєр засгийн бодлогын дэмжлэг хэрэгтэй хэмээн уурхайн удирдлагууд ярьж сууна.

Мартагдсан тєслvvдийг сэргээе

“Ий-Си-Эм” компани нvvрснээс шатахуун гаргах тєслийг аль 2008 онд боловсруулсан юм. Уг тєслєєр жилд 6,1 сая баррель шатахуун vйлдвэрлэх боломжтой. Энэ vйлдвэрийг байгуулахад нийт дєрвєн тэрбум ам.доллар зарцуулах тооцоо гарч. Одоогийн байдлаар тус vйлдвэрийн ТЭЗV нь бэлэн болсон байна. Тэгээд тєслєє хэрэгжvvлхээр Германы “ThyssenKrupp” компанитай хамтарч ажиллах гэрээ ч хийсэн гэдэг. Тус vйлдвэрийг Тєв аймгийн Баян сумын нутаг дахь Тєгрєг нуурын нvvрсний ордод тvшиглэн байгуулах юм. Тус ордын батлагдсан нєєц нь 210 сая тонн хэмээн тогтоогдсон. Энэ тєслийн санхvvгийн зєвлєхєєр Германы “Commerz”, Монголын Худалдаа хєгжлийн банк ажиллаж байжээ. Мєн онд vvнээс гадна “Монгол Секью” компани Японтой хамтарч Дарханд жилд хоёр сая тонн нефть боловсруулах vйлдвэр байгуулах тєсєл боловсруулсан ч бас л єнєєг хvртэл хэрэгжиж чадаагvй юм. Энэ бvгдийн буруутан нь хєшvvн хойрго хvнд сурталтай тєр засаг. Татвар авах болохоороо л хувийн хэвшлээ санадаг. Харин улс орон, эдийн засагт хєшvvрэг болох тєсєл хєтєлбєр хэрэгжvvлье гэхээр буруу хараад суучихдаг эрх баригчдын балгаар цаг алдсаар єнєєг хvрчээ. Тухайн энэ хоёр тєсєлд дэмжлэг vзvvлээд хэрэгжvvлж эхэлсэн бол єнєєдєр vйлдвэрийн эхний хэсгvvд ажилд орж монголчууд шатахууны гачаалаас бага боловч ангижрах байлаа. Энэ жил шатахууны хомсдол нvvрлэхэд нефть боловсруулах vйлдвэр барих талаар ам нээж эхлэв. Харин элбэгшээд ирэхээр нь битгий л мартчихаасай билээ.


URL:

Сэтгэгдэл бичих