Асашёорюү наадмаар “зодоглоно”

e6271b87cef4eec3bigМэргэжлийн сүмо бөхийн зодог тайлсан Ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж Өвөрхангай аймгийн Хужирт сумынхаа наадмаар зодоглох тухайгаа жиргэжээ. Магадгүй тэрбээр хошигносон учраас ингэж жиргэсэн ч байж болох юм.

Арлын орны бөхийн дэвжээнд монгол эрийн жавхаа, бяр чадлыг гайхуулж явсан Д.Дагвадорж өнөөдөр А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар Дархан аварга цол хүртсэнтэй холбогдуулж “Twitter”-т зодог өмссөн зургаа нийтэлсэн байна.
Тэрбээр мөн шинэхэн Дархан аваргуудад баяр хүргэжээ.

Т.Мунаа

- See more at: http://yellow.time.mn/content/47203.shtml#sthash.FQ7NTnRS.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих