Хөшигтийн хөндийд баригдаж буй нисэх буудал шааpдлага хангахгүй байна

1404698190_br2tf7_cuaabg3h.jpg_largeМонголын иргэний нисэхийн анхны онгоц хөөрч, нислэг үйлдэж байсан  Хөшгийн хөндийд олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн билээ.

Энэхүү олон улсын нисэх буудлын ажлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийжээ.

Уг шалгалтаар онгоц хөөрч, буух зурвасын барилга угсралтын ажлын техникийн шаардлагад суурийн доод үеийн ширхэглэлийн бүрэлдэхүүн тусгагдаагүй, цементээр бэхжүүлсэн суурийн нягтын хэмжээ стандарт хангахгүй байгаа нь илэрсэн байна.

Нисэх онгоц хөөрч, буух зурвасын газар шорооны ажлыг ”Насны зам”, “Нэйшнл девелопер” компани, цутгамал хонгил байгууламжийг “Очир төв”, терминал, гүүрийг БНХАУ-ын “Сайноохидро бюро 9”, хөөрч, буух зурвасын цементээр бэхжүүлсэн суурт, хучилтыг БНСУ-ын “Сунгдо Гонсол Сувон” компани гүйцэтгэж байгаа аж.

Энэ жил хөөрч буух зурвасын барилгын ажлын хүрээнд ухмалын болон далангийн ажлыг хийж гүйцэтгэх гэнэ. Мөн нисэх буудлын 261у/м терминал гүүрийн суурийн ажлыг эхлүүлжээ.

Цаашид Төслийн удирдлага, захиалагч, гүйцэтгэгч, зөвлөх компаниуд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, барилгын ажлыг чанар, стандартын дагуу хийж гүйцэтгэх шаардлагатайг мэргэжлийн хяналтын газраас анхааруулан сануулга өгчээ.

Хөшгийн хөндийд баригдаж буй нисэх буудал шааpдлага хангахгүй байна

 

Хөшгийн хөндийд баригдаж буй нисэх буудал шааpдлага хангахгүй байна

 

Хөшгийн хөндийд баригдаж буй нисэх буудал шааpдлага хангахгүй байна


URL:

Сэтгэгдэл бичих