Долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

mash77Нийслэлийн замын цагдаагийн газраас баяр наадмын үеэр замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг дараах хэлбэрээр хийхээр төлөвлөсөн байна.

1. 2014 оны 7-р сарын 11-нээс 15-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй…

2. Ногоон орчин буюу авто машингүй бүс болох Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн морь бариа орчинд 100 метрээс дотогш тээврийн хэрэгсэл оруулахгүй…

3. Наадамчдад Энхтайваны гүүрний урд байрлах “Шинэ өглөө”, ”Хурд” хорооллын баруун, зүүн талд болон Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд талд байрших таксины зогсоолоос такси үйлчилнэ.

4. Баяр наадмын үеэр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, Мишээл экспо худалдааны төвөөс наадамчдад үнэ төлбөргүй, буухиа чиглэлээр 18 автобус 5-10 минутын зайтайгаар, Рэйлбусын дунд голын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 3 автобус тус тус үнэ төлбөргүй үйлчилнэ.

5. Давааны төмөр замын өртөөний зогсоолоос Хүй долоон худаг руу экобусаар үйлчилнэ.

6. Зөвшөөрөл аваагүй иргэд НЗЦГ, Соёолж, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зогсоол болон шороон зогсоол, Авто тээврийн газрын зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулна.

7. 2014 оны 7-р сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд Амгалан өртөөгөөс Рэйлбус Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоол Хүй долоо худаг руу иргэдийг тээвэрлэнэ.

8. 2014.7.13-ны өдөр Хүй долоон худагт болох уяачдын наадамд Улсын наадмын “А, Ж, ДК, Г, Ү, М” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх бөгөөд тус тусын үсгээр тэмдэглэсэн зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулна.

9. 2014.07.11-ний өглөө Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын нээлт эхлэхээс өмнө 2 цагийн өмнө НЗЦГ-ын баруун урд уулзвараас урагш Баянмонгол хорооллын баруун уулзвар хүртэл тээврийн хэрэгслүүдийг нэг чигийн хөдөлгөөнд оруулна.

10. 2014.07.12-ны өглөө “Соёолон” насны морьдын уралдаан эхлэхэд Архангайн салдаг уулзвараас “Г, Ү” зогсоол руу эргэдэг гарц хүртлэх замыг зүүнээс баруун тийш, морьд уралдаж ирсэний дараа “Г, Ү” зогсоолоос Архангайн салдаг уулзвар хүртэл баруунаас зүүн тийш чиглэлд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулна.


URL:

Сэтгэгдэл бичих