Домогт тамирчин Ди Стефано өөд боллоо

uud78Реал Мадридын домогт од Алфредо Ди Стефано 88 насандаа таалал төгслөө. Тэрбээр өнгөрсөн баямба гарагт зүрхний шигдээсээр өөд болсон байна.

 

Тэрбээр Реал Мадрид багийн бүх цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг байсан юм.

 

Европын ногоон талбайд 1950-1960-аад оны хооронд гялалзаж явсан домогт од бөгөөд Европын цомд, найман удаа Испанийн лигт, Аргентин, Америкийн лигт тус бүр нэг удаа, Колумбын лигт дөрвөн удаа түрүүлсэн гайхалтай амжилтын эзэн билээ. Ийнхүү Аргентин гаралтай тамирчин  Испанид нийт 31 цом өргөсөн дахин давтагдашгүй амжилтын эзэн байсан ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих