Хоёр хөршийн төрийн тэргүүнүүд айлчлах нь үнэлшгүй ач холбогдолтой

tor0709Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойн баярыг манай улсад ирэх наймдугаар сард тэмдэглэнэ. Үүнтэй холбогдуулан ирэх наймдугаар сарын дундуур манай улсад хоёр хөршийн төрийн тэргүүн нар айлчлах гэж байна. Тиймдээ ч хоёр хөршийн төрийн тэргүүнүүд эзрэг айлчлах нь олон нийтийн анхаарлын төвд байгаа.

 

Дорнод Монголын хилийн Халх голын орчимд 1939 онд түрэн орж ирсэн Японы цэргийн хүчийг Монгол, ЗХУ хамтын хүчээр бут цохиж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалсан түүхтэй.  Тиймээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг Халх голын ойн баяртаа албан ёсоор урьжээ.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин урьд нь манайд хоёр удаа айлчилж байсан юм. Тэрээр 2001 онд Ерөнхийлөгч байхдаа айлчилж байсан бол 2009 оны хавар Ерөнхий сайдын хувиар хоёр дахь удаагийнхаа айлчлалыг хийж байжээ.

 

Мөн  энэ үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад айлчилна гэсэн мэдээлэл байна. ОХУ-ын Сочи хотод болсон өвлийн олимпийн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпин даргыг Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урьсан бөгөөд урилгыг талархан хүлээн авч энэ онд багтан Монголд айлчлахаа илэрхийлсэн.

 

Хоёр том хөршийн төр, засгийн тэргүүнүүд Монголд айлчлах нь улс төр, эдийн засагт үнэлшгүй ач холбогдолтой гэдэг нь тодорхой.

 

Мөн УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ үеэр зарлан хуралдуулдуулж магадгүй талаар УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганыг хаах үеэрээ дурдсан юм.

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих