Бие махбодио залах таван зөвлөмж

healthy-body1. Ходоод эрүүл бол хоолонд дуртай, шингэцтэй байна. Ходоодны ажиллагаа сэтгэл санаатай шууд холбоотой. Сэтгэлийн зовиур шаналлаас болж хоол боловсруулах эрхтэн бүхэлдээ хямардаг. Ходоодоо эрүүл сайн байлгахын тулд аюулхай дээрээ хоёр гарын гурав гурван хуруугаар хоёр талаас нь зэрэгцүүлэн гурван секундээр гурван удаа дарна. Дараа нь ялихгүй дор бас адил дарна. Энэ аргаар өдөрт гурван удаа дарж хэвшвэл ходоодны шарх, хорт хавдар мэтийн хүнд, хөнгөн өвчнөөс сэргийлж болдог байна.

2. Сайн унтаж амрах нь эрүүл байхын чухал хэсэг юм. Хүн бүрийн онцлогоос хамаарч 6 – 8 цаг унтвал хангалттай. Унтаад сэрүүт л шууд босох нь маш чухал. Эс тэгвээс хорт хий, хаг хусам биед шингэж, нойрмог нурмагар, лүндаа хийморьгүй болдог. Бас унтахаар орондоо орсон л бол оюуныхаа “цонх”-ыг хааж юм бодох, ном уншихыг зогсоо. Нойр муутай хүний шилэн хүзүү нь хатуурдаг. Эм уух хэрэггүй. Эхлээд зүүн эрхийгээрээ хүзүүний зүүн урд, дараа нь эгэм уруу чиглэсэн гүрээний тараагуурын дөрвөн цэгт дарна. Үүнийг хүзүүний зүүн, баруун талд тус бүр гурван давтана. Хөлийн эрхийг дээш доош хөдөлгөн угаас нь өсгий хүртэл сайн илнэ. Эцэст нь аюулхай дээрээ баруун гарын алгаар зөөлөн дарна.

3. Хүний өтгөн саадгүй гадагшилж байвал эрүүл мэндэд их тустай. Ойролцоогоор хүнс тэжээлийн боловсролт 24 цагт гүйцдэг ба гадагшлуулахгүй бол хор ялгарч эхэлдэг. Тухай бүрд зайлуулахын тулд өглөө босохын өмнө хүйсний зүүн доод хэвэлд хоёр гараараа гурван минут зөөлөн дараад нэг аяга хүйтэн ус ууна. Өглөө бүр хэвшил болгон биеэ засвал бүдүүн гэдэс болон бусад эрхтэн, цусны өвчнөөс найдвартай сэргийлдэг.

4. Түргэн шалмаг хөдөлгөөн урт наслахад нэгэн шижим түлхэц нь байдаг. Хөдөлмөрлөж, хөдөлж байх нь сэтгэл санааг өөдрөг сэргэлэн болгоод зогсохгүй бие организмыг хөгжүүлдэг. Алив ажилд сэтгэл гарган дур сонирхолтой хийх хэрэгтэй. Эсрэг тохиолдолд ажил хийж хөдөлж байсан ч өтлөх нь амархан. Биеийн хөдөлмөр, явган явах, гүйх, бие хөгжүүлэх дасгалууд хүний өсөлт хөгжилт, өтлөлтөнд эерэгээр нөлөөлнө.

5. Инээж хөхрөх нь урт наслах бас нэгэн эх сурвалж. Инээхэд өрц, хэвлийн булчин өвөрмөцөөр ажиллаж, зүрх судасны ажиллагаа сайжирч, элэгний эд эс чийрэгжин нойр хоолонд сайн, сэтгэл санаа өндөр, дотор уужим болдог. Бүр чухал нь элгээ хайрлая гэвэл инээж хөхөрч явах нь чухал.


URL:

Сэтгэгдэл бичих