Месси “Алтан бөмбөг” шагналыг хүртлээ

-14072014-1405301505-1086819141-messiАргентиний шигшээ багийн од Лионел Месси 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогчийн буюу “Алтан бөмбөг” шагналын эзнээр тодорлоо.

Уг дэлхийн аваргын шигшээ тоглолтонд хэдийгээр Аргентиний шигшээ баг Германы багт 1-0 харьцаатай ялагдал хүлээсэн ч Маракана хүртэлх үзүүлсэн Мессигийн гавьяаг энэхүү шагналаар үнэлэв.

Тэрээр хэсгийн тоглолтуудад тун гайхалтай тоглолтыг үзүүлж багаа ялалтад хүргэх амин чухал гоолуудыг оруулж байсан ба өнөөдрийг хүртэл дөрвөн гоолтойгоор алтан шаахайн төлөө хүчтэй өрсөлдөж байсан юм.

Ийнхүү тэрээр олон жил хүсэн хүлээсэн “Алтан цом”-оо хүртэж чадаагүй ч энэ тэмцээний үнэ цэнэтэй шилдэг тоглогчийн “Алтан бөмбөг” шагналыг хүртэж чадлаа. Мөн тэмцээний шилдэг залуу тоглогчийн шагналыг Францын хагас хамгаалагч Пол Погба хүртсэн байна.

Х.Родргигез “Алтан шаахай”-г авлаа

Энэ дэлхийн аваргад тун гайхалтай амжилт үзүүлсэн Колумбын шигшээ багийн довтлогч Хамес Родригез 2014 оны Бразилд зохиогдсон дэлхийн аваргын тэмцээний шилдэг мэргэн бууч буюу “Алтан шаахай” шагналыг хүртлээ.

Хэсгийн тоглолтууд, хасагдах шатны шөвгийн 16-гийн тоглолтууд гээд тун гайхалтай үзүүштэй тоглолтыг үзүүлсэн Хамес Родригез энэхүү шагналыг Месси, Мюллер болон Неймар нарын дээр гаран зургаан гоолтойгоор хүртэж байна.

Энэхүү шагналын төлөө өрсөлдөж байсан Германы шигшээ багийн довтлогч Томас Мюллер таван гоол оруулсан бол Месси дөрвөн гоолтойгоор тэмцээнээ өндөрлүүллээ. Хэрвээ өнөөдрийн тоглолтонд Герман довтлогч Томас Мюллер гоол оруулсан бол энэхүү шагналыг хүртэх байсан юм.

Хамес Родригез нь Францын Монако клубт тоглодог бөгөөд шигшээ багийнхаа түүхэн амжилтын алтан хуудсыг бичихэд тун  их хувь нэмрийг оруулж зургаан гоолтойгоор уг шагналыг хүртэж байна. Магадгүй түүний Уругвайн хаалганд оруулсан эхний гоол үеийн үед дуурсагдах гайхалтай гоол болох боломжтой.

Алтан бээлий” шагналын эзэн Мануэл Нойер!

 

Германы шигшээ баг түүхэндээ дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болсны дараа энэхүү 2014 оны тэмцээнээр тун найдвартай сайн тоглолтыг үзүүлсэн хаалгач Мануэл Нойер “Алтан бээлий” шагналын эзэн боллоо.

Марио Гётцегийн нэмэлт цагт оруулсан цорын ганц гоолын ачаар, Нойерийн хаалгаа хуурай манасын найдвартай тоглолтын ачаар Германы шигшээ баг 24 жилийн дараа мөрөөдлөө дахин биелүүлж олон олон рекорд амжилтуудыг тогтоосон юм.

Өдгөө 28 настай Нойер нь шөвгийн 16-д Алжирийн эсрэг хамгаалагчийн үүргийг гүйцэтгэн ямар найдвартай сайн тоглолтыг үзүүлж багаа шигшээ наймд шалгаруулсныг, мөн Францын эсрэг эцсийн мөчид багаа аварсныг нь дэлхий нийт үнэллээ.

Нойер нь уг тэмцээнээ 85.2 хувийн хаалтыг үзүүлж, зөвхөн Коста Рикагийн хаалгач Кэйлор Навасийн л ард бичигдсэн юм.

Машерано: Энэ хожигдол биднийг үргэлж дагана

 

Мөнгөн медалийг хүртсэн Аргентиний шигшээ багийн хагас хамгаалагч Хавиер Машерано Германы эсрэг хийсэн энэхүү ялагдал нь багийн тоглогчдыг мөнхөд дагах болно хэмээн хэлсэн байна.

Марио Гётцегийн нэмэлт цагт оруулсан цорын ганц гоолын ачаар Германы шигшээ Аргентиний 28 жилийн мөрөөдлийг үгүй хийн дөрөв дэх удаагаа аваргын цомыг хүртсэн билээ.

Машерано: “Энэ ялагдал асар хүнд. Бид бүх зүйлээ шавхаж тоглосон, гэхдээ бид ард түмэн болон хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө уучлалт гуйх ёстой. Энэ уйтгар гуниг бидний амьдралаас салахгүй” хэмээсэн байна.

Аргентиний шигшээ өдийг хүртэл уг дэлхийн аваргад маш сайн тоглолтыг үзүүлсэн ч эцсийн мөчид тэд аваргын цом хүртэж чадсангүй.

Фред шигшээ багаасаа зодог тайллаа

 

Бразилийн шигшээ багийн довтлогч Фред шигшээ багаасаа зодог тайлна гэдгээ албан ёсоор баталлаа. Тэрээр уг дэлхийн аваргаар тун муу тоглолтыг үзүүлж шилдэг амжилт гаргаагүй юм.

Хагас шигшээ тоглолтонд Бразилийн шигшээ дэлхийн дөрвөн удаагийн аварга болсон Германы багт 7-1 харьцаатай хожигдон улмаар хүрэл медалийн төлөө залуу бүрэлдэхүүнтэй  Нидерландад 3-0 харьцаатай ялагдал хүлээн талбайдаа медальгүй тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.

Фред: “Миний хувьд шигшээ багаасаа зодог тайлах цаг болсон. Эдгээр ялагдал гутралууд бүгдэд хүнд тусч байгаа. Бид чадаагүй, энэ хариуцлагыг бид бүгд хүлээнэ.” хэмээжээ.

Бразилийн шигшээ баг энэ дэлхийн аваргад цэвэр довтлогчийн байрлалд тун сул бүрэлдэхүүнийг дуудсан ба Фред болон Жо нар шилдэг тоглолт үзүүлж чадалгүй байсаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

gogo.mn


URL:

Сэтгэгдэл бичих