Леброн Жеймс ”Кавалерс” багтаа эргэн ирлээ

uls_53c33348801e7_1Энэ зун чөлөөт тоглогч болоод байгаа Леброн Жеймс анх мэргэжлийн тамирчны гараагаа эхэлж байсан “Кливленд Кавальерс” багтаа эргэн очихоор болжээ. Тэрбээр хуучин багтайгаа хоёр жилийн 42 сая ам.долларын гэрээг хийсэн гэх мэдээлэл байгаа.

Урьд нь 2003 онд драфтаар сонгогдон “Кавалерс”-ийн бүрэлдэхүүнд багтсанаас хойш 2010 он хүртэл тоглосон билээ. Гэвч багийн удирдлагууд бүрэлдэхүүнээ хангалттай сайжруулж чадаагүй тул “Майами”-г зорьсон юм. Энэ шийдвэр зөв байсан нь нотлогдож, Леброн NBA-гийн аварга цолыг хоёронтаа хүртэж, хоёр удаад бүсийн аварга болж байсан билээ.


URL:

Сэтгэгдэл бичих