Наадмын өмнө арга хэмжээ авахуулсан дарга нар

uls_53c331fe6ee11_1Нийслэл, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2013 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын дүгнэлтээр зарим дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд материаллаг шинжтэй зүйлд их хэмжээний мөнгө зарлагадаж, төсвийн мөнгийг үргүй заржээ. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа захирамж гаргаж материаллаг шинжтэй зөрчил гаргасан зарим дарга нарт сануулах арга хэмжээ авахыг үүрэгджээ. “Хязгаарлалттай” болон “Сөрөг“ дүгнэлт авсан дүүргийн өмчит үйлдвэрийн газрын дарга, төсөвт байгууллагуудын төсвийн менежер, ахлах нягтлан бодогч нарт  хуулийн хүрээнд хариуцлага тооцон, шийдвэрийг  энэ сарын 01-ний дотор ирүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож, улмаар тэдний нэрсийг зарласан юм.

“САНУУЛАХ” АРГА ХЭМЖЭЭ АВАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН НЭРС

1.Д.Пүрэвдаваа – Баянзүрх дүүргийн Засаг дарга
2. Ж.Ганхуяг – Хан-Уул дүүргийн Засаг дарга
3. Д.Бадарсан – Сүхбаатар дүүргийн дасаг дарга
4. М.Чинболд – Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
5. С.Соёмбобаатар – Улаанбаатар хотын төв номын сангийн дарга
6. А.Нарантуяа – Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга
7. Г.Чулуунбат – Чандмань налайх НӨҮГазрын дарга
8. М.Батмөнх – Налайх тохижилт НӨҮГазрын дарга
9. О.Баатархүү – Цахилгаан тээвэр ОНӨААТҮГазрын дарга
10.Ж.Октябрь – Багануур тээвэр зохицуулалтын албаны дарга
11.М.Цэвээн-Очир – Автобус-3 ОНӨҮГазрын дарга
12.Х.Дарамбазар – Үртсэн түлшиний үйлдвэр ОНӨҮГазрын дарга
13.Д.Энхсайхан – Нийтлэг үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨҮГ
14.Ц.Нэргүй – Багахангай мах боловсруулах үйлдвэрийн дарга
15.П.Оюунцэцэг – Москва өргөө НӨААТҮГазрын дарга
6. Н.Баяраа – Улаанбаатар бизнес хөгжлийн төв ОНӨААТҮГазрын дарга


URL:

Сэтгэгдэл бичих