“Ice top” хамтлагийн реппер Хаагий буюу СТА Б.Хатанбаатар бурханы оронд одлоо

maxresdefaultХэдхэн цагийн өмнө  “Ice top” хамтлагийн реппер Хаагий буюу  СТА Б.Хатанбаатар даль жигүүрээ дэлгэн тэнгэрийн орондоо үүрд заларсан тухай харамсалтай мэдээлэл  гарлаа. Монголын хип хопын анхдагчдын нэг, нэгэн цагт хүүхэд залуучуудыг байлдан дагуулж явсан “ICE TOP” хамтлагийн гишүүн реппер Хаагий нойр булчирхайн хорт хавдар тусч өнгөрсөн жил Япон улсад эмчилгээ хийлгэж байсан.

 Түүнийг урлагийн тэнгэртээ эргэн ирж олныг дагуулсан од хэвээрээ байхыг хүсэн  рок попын хамтлаг дуучид хамтарсан тоглолт зохион байгуулж эмчилгээний зардалд хандив өргөж байсан ч тус улсын эмнэлгийн эмч нар түүнд хагалгаа хийх шаардлагагүй хэмээн эмчилгээ хийгээд буцааж байсан билээ.

Харамсалтай нь аймшигт өвчин авьяаслаг реппер залууг ид хийж бүтээх насанд нь бурханы орон руу авч одлоо. Талийгаачийн ар гэрийнхэн болон төрөл төрөгсөд нь мянга мянган шүтэн бишрэгчдийн х нь өмнөөс болон сайтынхаа уншигч олны өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих