Сүхбаатар аймагт гурван хүн спиртэнд хордож нас барлаа

Methanol-640x427Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Баян-Эрч” ХХК-ний нүүрсний уурхайн хамгаалалтын албаны ажилтан 22, 32, 62 настай гурван хүн архины хорлогын шинжтэй нас барсан хэрэг гарлаа.

18 настай нэг хүний биеийн байдал хүнд байгаа тухай мэдээллийг аймгийн Мэргэжлийн хяналтын газар 2014 оны долоодугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан байна.

Нас барагсдын уусан гэх, хятад ажилчдын гал тогоонд халуун тогооны гал гаргахад ашигладаг бага зэргийн цэнхэр туяатай шингэнээс авсан дээжийг 2014 оны долоодугаар сарын 15-ны өдрийн 21 цагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжилсэн байна. Шинжилгээний дүнгээр метанолын агууламж өндөртэй хүнсний зориулалтын бус спирт болох нь тогтоогдоод байна. Шинжилгээний хариуг цагдаагийн байгууллагад хүргүүлжээ.


URL:

Нэр: Darrell Bosma Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих