Удирдлагатайгаа хэрхэн харилцах вэ?

maku046058Захирал, удирдагч нар тэр болгон адилгүй байдаг боловч тэдний олонхи нь дараах зүйлд дургүй байдаг байна.

Нягт нямбай бус байдал
Дарга тань заримдаа хурал, зөвлөгөөнд хожимддог хэдий ч нягт нямбай ажилтнуудад дуртай байдаг.

Уян хатан байдал дутмаг байх
Дарга хүн багийнхан нь ажлын өдрөө, тэр байтугай зарим үед хувийн амьдралаа өөрийн нь тавьсан шаардлагад нийцүүлэн зохицуулахад ямагт бэлэн байдаг хэмээн бодох нь удирдагч хүнд таатай байдаг.

Цэгцтэй бус байх
Үг яриа, үйлдэл нь цэгцтэй бус, эргэж буцсан ажилтныг дарга нар тэвчиж чаддаггүй нь мэдээж. Ийм байдлаас болоод хамгийн чухал зүйл бүхий л хурал, зөвлөгөөн, ажлын туршид тодорхойгүй үлддэг.

Хоосон ярих
Юмны мөн чанарыг олохоосоо өмнө хэд гурван үгэнд мэдэн будилдаг, мөн элдэв долоон тайлан тавьдаг ажилтан даргадаа таалагддаггүй.

Зохион байгуулалтгүй байх
Удирдагч хүн баримт бичгүүдийг гар доороо эмх цэгцтэй байлгахын оронд ямагт эрж хайж байдаг будилуу ажилтантай байхыг мэдээж хэн ч хүсэхгүй.

Хаяагаа манагчид
Удирдагч хүн хэн нэгэн ажилтандаа тодорхой хариуцлага хүлээлгэхдээ өөрөө бие даан шийдвэр гаргаж, ажлаа явуулахыг нь хүсэн хүлээдэг. Дээрээс юу гэхийг хүлээн шийдвэр гаргалгүй хаяагаа манаж суудаг найдваргүй ажилтан даргынхаа таашаалд нийцдэггүй.

Эрээ цээргүй байдал
Даргадаа шадарладаг хүн болж харагдан тийм байдлаа хамт ажиллагсаддаа сайрхдаг, эрээ цээргүй ажилтанд удирдагч хүн итгэл муутай байдаг.

Давуу эрхээ хэтрүүлэх
Удирдагч хүнийг давуу эрхээ хэтрүүлэн “будилдаг” ажилтных нь эрээ цээргүй байдлаас илүү цухалдуулдаг зүйл гэж байхгүй. Ажилтан нь заасан чиглэлээр ажилладаг байхыг компанийн захирал хүсэж хүлээн авдаг.

Хар амиа хичээх үзэл
Бусдын бэрхшээл зовлонг өөрт тохиолдсон мэт ойлгон хүлээж авдаг хүн удирдагчийн санаанд нийцдэг. Өөрөөр хэлбэл, ажилтан даргынхаа үзэл бодлыг ойлгож, түүнийг иш үндэс болгохыг хичээвэл зохино гэсэн үг.


URL:

Сэтгэгдэл бичих