“Буянт-Ухаа 1” хорооллын азтануудаас 323 иргэн байраа буцаажээ

-17072014-1405561361-440431028-buynt-uhaa“Буянт-Ухаа 1” хороололд орон сууц авах хүсэлтэй 9000 гаруй иргэн бүртгүүлсэн. Үүнээс 5000 гаруй хүн шалгуур хангаж, сугалаанд оролцох эрхтэй болсон бөгөөд 1540 иргэн хямд үнэтэй байр авах эрх хожиж байв.

Төрийн орон сууцны корпорациас сугалаанд хожсон иргэдэд 45 хоногийн хугацаанд урьдчилгаа төлбөрөө төлөх боломж олгосон.

Үндэсний телевизээр тавдугаар сард сугалаа явуулж байр авах хүмүүсийг тодруулснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 323 иргэн урьдчилгаагаа төлж чадалгүй орон сууцаа буцаажээ.

Тиймээс Төрийн орон сууцны корпорациас энэ сарын 19-нд дахин сугалаа явуулахаар болжээ. Энэ удаа өмнө нь сугалаанд оролцсон ч азтан болж чадаагүй иргэд хамрагдах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих