Монголчууд дэлхийн хамгийн гоё үндэстнүүдийн жагсаалтын 4-т бичигджээ

nuudelCNN агентлаг дэлхийн хамгийн гоё үндэстнүүдийг тодруулахад Монгол улс дөрөвдүгээрт бичигджээ.

Бразилчууд хөлбөмбөг багт наадмаараа, Сингапурчууд соёлч сахилга баттай байдлаараа, Ямайкачууд хурдан гүйдэг спортлогоороо шалгарсан бол Монголчууд амьдрах ба хөрвөх чадвар, ген сайтайгаараа шалгарсан байна. 250 шахам улс орнуудын дундаас “чимээгүй нууцлаг” гэж тодорхойлогдон 4-р байранд жагссан Монголчуудын талаар тэд ийнхүү тайлбарласан байна. “Ямар нэгэн зүйлд баригддаггүй, ямар ч нөхцөлд ер бусын тайван байж чаддаг зан чанар, нүүдэлчин ахуй, хөөмэй болон Монгол гэр зэрэг гайхалтай шинж чанаруудтай чимээгүй нууцлаг. Гутал, хүрэм, малгай гээд бүх зүйлээ үслэг арьсаар хийдэг энэ ер бусын сүр жавхлантай хүмүүсийг нууцлаг түүх нь бүр ч чимдэг. Бүргэдийг гэрийн тэжээмэл амьтан болгож чадах хэн байна” хэмээн бичжээ.


URL:

Сэтгэгдэл бичих