Тансаглалыг “танасан” Эба Ерөнхийлөгч 28 000 ам.доллараар нэр бүхий 7 хүний хөрөг зургийг худалдаж авчээ

elbegee

Монголын улстөрчид гэдэг дандаа л баян эрхмүүд бий. Тэр хэрээрээ ан ав хийх, хурдан морь уях, үнэт эдлэл цуглуулах гээд өндөр өртөг бүхий хоббитой байх нь элбэг.  Энэ жишгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч баргийн хүн сонирхож дөнгөмгүй хоббитой нэгэн ажээ. Тэрээр сүүлийн үед уран зураг нэлээд сонирхон, цуглуулах болсон гэнэ.

Ерөнхийлөгч маань саяхан нэгэн залуу уран бүтээлчийн гаргасан үзэсгэлэнг  сонирхоод амжсан байна. Энэ үеэрээ Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж долоон хөрөг зураг худалдан авч, уран зургийн цуглуулгаа аривжуулсан байна. Өмнө нь ч түүнээс хэд хэдэн зураг худалдан авсан гэнэ. Гэхдээ манай Ерөнхийлөгч чухам хэн хэн гэсэн долоон эрхмийн хөргийг худалдаж авсныг тал талдаа нууцалж байгаа аж.

Томоохон хэмжээний үзэсгэлэнгээ гаргасан зураач залуугийн хувьд сүүлийн үед хөрөг зургаар дагнан зурдаг байна. Тиймээс манай улстөр, бизнесийн томчууд, мань зураачаар хөрөг зургаа үнэ хаян зуруулдаг гэнэ.

Сонирхуулахад залуу зураачийн бүтээлээ худалддаг хамгийн доод үнэ нь 4000 ам.доллар юм байна. Ингэээд тооцвол Ерөнхийлөгч хамгийн багадаа 28 000 ам.доллараар цуглуулгаа арвижуулсан байж таарах нь.

Д.Цэцэг

 

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих