МАХН гишүүд дэмжигчдээ гадаадад аялуулав

MPA_9922

МАХН-ын Налайх дүүргийн намын хороо идэвхтэн гишүүд дэмжигчдээс бүрдсэн 13 хүнийг БНХАУ-ын Бээжин хотоор найман өдөр аялууллаа.

Аливаа улс төрийн намын гол хүч, амин сүнс нь гишүүд дэмжигчид байдаг. Гишүүд дэмжигчдийнхээ хүч хөдөлмөрөөр тухайн улс төрийн хүчин шийдвэр гаргах түвшинд байр сууриа бэхжүүлэх, улмаар бодлого шийдвэрээ хэрэгжүүлэх үндэс бүрддэг. Тийм ч учраас намынхаа гишүүдийг дэмжиж урамшуулах явдал маш чухал. Эл чухал ажлын эхлэл болгож МАХН-ын Налайх дүүргийн намын гишүүд ийнхүү Бээжин хотыг зорьж байгаа юм. Тэдний аялалын турш гарах зардлыг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Н.Баяраа хувиасаа гаргаж шийдвэрлэсэн байна. Аялалд 45-60 насны МАХН-ын гишүүд хамрагдсан байна.

Энэ мэт гишүүд дэмжигчдээ урамшуулсан ажлыг МАХН-аас удаа дараа зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Эхний ээлжийнх нь Налайх дүүрэг болж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих