Визний асуудал буюу амаа ангайсан махчид
Сүүлийн үед дэлхийн даяаршил хэмээн хэлтэй амтай болгон бурах болсон. Гэтэл үүний цаана үндэстэн улс гүрний аюулгүй байдал болоод өөрийн гэсэн орон зайг бий болгож өдий хүрсэн улс гүрнүүдийн ард иргэдийн амьдрал ахуй, амьдралын хэв маяг, соёл иргэншил гээд бүгд яригдах зүйл болгон үгүйсгэгдэх гээд байна уу даа гэсэн болгоомжлол аль ч улс үндэстний дотор санаанд агуулагдаж байдаг зүйл.
Тиймдээ эртнээс яригдаж байсан Орос монголын иргэдийн визний асуудал тодорхой дэвшилтэнд хүрэлгүй өдий хүрсэн нь ч холбоотой болов уу? Гэтэл өнөө жил Халх голын түүхт ойг тохиолдуулан энэхүү асуудал шийдэгдэж магадгүй болоод байна. Харин энэхүү асуудал шийдэгдвэл урд хөрш Хятад улс мөн л бидний Монголчуудыг шахаанд оруулж иргэдээ Монголд визгүй зорчуулна гэх нь зүйн хэрэг. Тэгвэл манай улс хэрхэн шийдэх вэ? гэсэн асуулт тулгарна.
Манай улс дэлхийн хоёр том гүрний дунд оршдог. Өөр ямар нэгэн улстай хиллэдэггүй тиймдээ ч энэ хоёр улсын хараат мэт бас тэдний гадаад дотоод байдлыг харгалзан үзэж өнөө л “Сохорын газар сохор, доголонгийн газар доголон” явсан гэхэд болно. Харин энэхүү хоёр том гүрэн болох Хятад, Орос хэн хэнээ отон хүлээж цагийг нь ирэхээр ангуучлахаар хумсаа нуусан барс мэт тайван, бидний цөөхөн Монголчуудын үйл хөдлөл бүрийг нарийн хараад хэвтэж байгаа нь хэнд ч ойлгомжтой.
Аливаа том гүрний иргэдийг ямар нэгэн үзлэг шаардлага тавилгүйгээр улсдаа нэвтрүүлнэ гэдэг бол тэр улсын эрх мэдэлд сайн дураараа орсонтой эгээ л утга нэгэн ажгуу. Тиймдээ ч их эзэн Хүннү гүрний хаан Модун Шаньюн “Миний нутгийн газар шорооноос Бурхан гуйсан ч бүү өг” хэмээн айлтгасан нь нэгийг бодуулна. Өнөөгийн нийгмийн нэгэн хэв маяг мэт болоод байгаа ур хөршөөс воган воганаар буух хятад ажилчид ямархан дүр төрхтэй хийгээд ирсэн хойноо бол “Хойноос ирээд хот минийх, Хотонд ороод хонь минийх” гэдэг үлгэрийг санагдуулан аашлах нь хэрээс хэтэрдэг. Үүнд нь манайхан тэр тусмаа төрийнхөн тийм ч доривтой арга хэмжээ авч чаддаггүй. Харин ч урд хойно нь ороод дулдуйдан гүйчихдэг. Ийм болсоор удаж байна./Ардчилалын 24 жил/
Хятад улс Манж чин гүрний эрхшээлд дарлагдан байсан боолууд. Тиймдээ ч нэгэн чиг санаагаа зорилго болгон түүндээ хүрэхийн тулд ямарч увайгүй үйл хийхээс буцахгүй. Үүнийг түүх гэрчилнэ. Нэгэн цагт хүчирхэгжин мандаж байсан Манж чин улсын иргэн өнөөдөр байна уу? Хэн тэднийг үгүй хийн устгаж бүр дэлхийн хөрснөөс үгүй болгож чадсан юм хэмээн асуувал харин Хятад хариулчих болов уу!!! Одоо харин Түвд, Вьатнам, улсуудыг залгих гэсэн оролдлогууд хийж буй ч одоогоор хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа.
Орос улс ч гэсэн нэгэн цагт олон улс орныг нэгтгэсэн томоохон гүрэн байсан нь ардчиллын үед бутрах зарим нэгэн улсаа аймгийг тусгаар улс болгосон. Харин сүүлийн үед дахин сэргэж амаа ангайсан аварга махчин загас лугаа аашилж байгааг дэлхий дахинаа харж суугаа. Энэ нь өнөө л иргэний дайнаар эхэлсэн Украйны асуудал. Энэ улсын доторх үймээнийг ашиглан Кремлийг өөрийн болгож чадсан.
Ингээд бодоод үзэхээр урд, хойд хоёр хөрш маань энэхүү визний асуудал дээр гэх мэтээр уярааж байгаад нэг л мэдэхэд зажлахгүй залгихаа хүлээн суугаа цөөврүүд гэдгийг эрхэм төрийн түшээд маань мэдэж буй биз ээ.
ЧОЙ
URL: