Амралт зугаалгаар явахдаа үер уснаас болгоомжлохыг анхаарууллаа

үер усОйрын өдрүүдэд орсон хүчтэй, усархаг борооны улмаас голын усны түвшин нэмэгдэж, эрэг дагуу амарч зугаалж байгаа хүмүүс усанд хөл алдах, гарамгүй газраар гол гатлахдаа автомашинтайгаа урсах зэрэг аюулд өртсөөр байгааг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Нийслэлийн аврах ангийн эрэн хайх, аврах шуурхай салбарын булэгт 2014 он гарснаас хойш өнөөдрийгхуртэл гол устай холбоотой 38 дуудлага иржээ. Усанд осолдож амиа алдсан 10 хуний цогцсыг эрэн хайж гаргасан байна. Амралт зугаалгаар явахдаа золгүй байдлаар амиа алдсан, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд осолдсон тохиолдол бүртгэгдсээр байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг санууллаа. Түүнчлэн голын сав болон эрэг дагуу суурьшиж зусч буй, аялал зугаалгаар явж буй иргэдийг үер усны аюулаас болгоомжилж, бага насны хуүхдүүдээ хараа хяналтгүйгээр гол руу явуулахгүй байх, голын эрэг орчмын газарт тоглуулахгүй байх, баталгаат зам гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлалгүй, голд сэлэхдээ болгоомжтой байхыг зөвлөж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.