Хүрлээ хүргэнээ хүлээн зөвшөөрч, хамтдаа наадамлажээ
“Шинэ үе” продакшны тулгын гурван чулуу болж явсан Хүрэлхүүгийн том охин Х.Намуунааг “Тагнуулч аав” киногоор нь залуус андахгүй болсон. Аавынхаа найруулж, сэтгэсэн кинонд хамтдаа тоглож байх үеэсээ Mixx хамтлагийн гишүүн Гүнчээтэй үерхэж эхэлсэн ч яагаад ч юм Хүрэлхүүд тэдний үерхэл таалагдаагүй билээ. Ийм ч учраас Х.Намуунаа охин энд тэндэхийн хэвлэлд ярилцлага өгөхдөө Гүнчээгийн талаарх асуултад хариулахаас татгалзаж байсныгаа аавтайгаа холбон тайлбарладаг. Тэгвэл манай “Эргэлзээ” Хүрлээг хүргэн нь хүлээн зөвшөөрүүлж чадсан бололтой. Тэрбээр охин, хүргэн хоёртойгоо энэ жилийн наадмаар хамтдаа зугаалж, найрсаг бөгөөд халамжтай хадам аав гэдгээ наадамчин олондоо харуулаад амжсан гэнэ лээ шүү.
URL: