Гитлерийн сонирхолтой тээврийн хэрэгсэл

5139168526_5e8494e217_zДэлхийн II дайны үед боловсруулсан хамгийн өвөрмөц тээврийн хэрэгслийн нэг юм. 1939 оны зургаадугаар сард Германы зохион бүтээгч “Heinrich Ernst Kniepkamp” энэхүү бүтээлээр патентын эрх авсан гэнэ.

Энэ нь уулархаг газар багахан ачааг хурдан, шуурхай тээвэрлэх тээврийн хэрэгслийн эрэлт хэрэгцээн дээр үүсч бий болжээ.

Анхны жижиг оврын трактор ч гэж үзэж бас болох. Мотоцикл, трактор хоёрын “эрлийз” энэхүү бүтээл Германы явган цэрэгт багагүй үүрэг гүйцэтгэсэн аж.

Энэ техникээр холбооны утас татах, ачаа тээвэрлэх чирэх зэрэг олон зориулалтаар ашиглаж байжээ. Ачаа ачих чадварыг нь дээшлүүлэх зорилгоор тусгай чиргүүлүүд ч олон тоогоор хийгдэж байсан байна.

1941 оны зургаадугаар сараас цэргийнхэнд анх танилцуулсан. 1943 онд үйлдвэрлэл ид өргөжсөн бөгөөд дайны эцэс гэхэд 8.345 машин үйлдвэрлэгдсэн байна. Дайны дараа хөдөө аж ахуйн зориулалтаар 5000 орчим үйлдвэрлэгджээ. Энэхүү техникийг 1948 он хүртэл үйлдвэрлэсэн ажээ.
Эх сурвалж: mnb.mn

URL:

Сэтгэгдэл бичих