Барилга дээрээс 3 хүн унаж, газар дээрээ нас барлаа

32360Барилга дээрээс гурван хүн унаж нас барсан аймшигт хэрэг өнөөдөр 14.00 цагийн үед гарлаа.

 

Тодруулбал, Сангийн яамны байрны  урд талд баригдаж буй Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харъяа  цахим архивын шинээр баригдаж буй 12 давхар барилга дээр ажиллаж байсан гурван залуу өндрөөс унаж, газар дээрээ нас баржээ. Одоогийн байдлаар хэргийн газар хууль хяналтын байгууллагууд ажиллаж байгаа бөгөөд барилгын ажлыг түр зогсоосон байна.

 

Талийгаачид  25-30 орчим насны залуучууд  байсан гэдгийг эх сурвалж хэллээ. Тэд барилгын лифтны хонгилд ажиллаж байгаад осолджээ.

 

Уг барилгын гүйцэтгэгчээр “Нийслэл Өргөө” компанийнхан ажиллаж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих