Монголын хосгүй үнэт эрдэнэ

12bss1hscfqi6q22gcguv0ivjm_bМанай Монголчуудын оюун билгээр урлаж бүтээсэн олон гайхамшигт бүтээлийн нэг нь улсын нийтийн номын сангийн “Эрдэнэсийн” өвд хадгалагдаж байгаа “Сандуйн жүд” буюу “Нууцын харанхуй” хэмээх ном юм. “Сандуйн жүд буюу “Нууцын хураангуй” хэмээх номыг 19-р зууны сүүлч 20-р зууны эхээр алдарт уран дархан Дагва тэргүүтэй Монголын чадварлаг урчууд одоогийн Төв аймагт орших Манзширийн хийдэд урлан хийжээ. Уг номыг хийхэд цаас ер ашиглаагүй бөгөөд зөвхөн мөнгө давтаж хийсэн нимгэн мөнгөн хуудастай ба номын үсгийг алтаар цутгаж шаржээ.

 

Энэхүү ном нь 10 боть бүхий Төвд-Хятад-Монгол хадмал судар юм. Боть бүрийн эхний болон төгсгөлийн үг зарим бурхан суваргын зургийг цэвэр алтаар урлан, шүр сувдаар чимэглэн хийжээ. “Сандуйн жүд” хэмээх энэхүү номыг бүтээхэд 52кг алт, 60кг мөнгө оржээ.


URL:

Сэтгэгдэл бичих