Асрамжийн төвийн сурагчаа зодсон багшид тэнсэн харгалжээ

13Орхон аймгийн Баян-Өндөр сум дахь “Эрдэнэт үйлдвэр” хувьцаат компанийн харъяа “Энэрэл” асрамжийн төвийн нийгмийн ажилтан өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд 15 настай сурагч Б-г цэвэрлэгээ хийгээгүй гэх шалтгаанаар зодсон хэрэг гарсан билээ. Уг хэрэгт Орхон аймгийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж саяхан шүүхээр шийдвэрлэжээ. Сум дундын 14 дүгээр шүүхээр сурагчаа зодсон багш Ц.Энхтуяаг бусдыг ялимгүй зүйлээр шалтаглан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял оногдуулан, хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэжээ.

 

 

Б.ЗАЯА /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих