Эрэн сурвалжлагдаж байсан “Севол” хөлгийн эзэн нас баржээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сард далайд живж 300 гаруй хүний аминд хүрсэн “Севол” хөлгийн осолд оператор “Chonghaejin Marine” компанийн эзэн, тэрбумтан Ё Бюн Инийг буруутгаж эрэн сурвалжилсан билээ. Ослын шалтгаан даац хэтрүүлсэнтэй холбоотой болохыг тогтоосны дараа Ё тэрбумтныг идэвхтэй хайж эхэлсэн юм. Өнгөрсөн сард Сөүлээс өмнө зүгт 300 километрийн зайтай орших Сунчеон хотоос ялзарч муудсан цогцос олдсон нь Ё Бюн Инийхтэй тохирч байгаа гэж цагдаагийн газрын төлөөгч Вү Хюн мэдээлэв. Гэхдээ түүнийг ялаас мултрах арга сэдсэн байж болзошгүй хэмээн үзэж, сайтар нягтлаж байгаа ажээ. Ё Бюн Иний талаар үнэн зөв мэдээлэл өгсөн хүнийг 500 сая воноор шагнана хэмээн зарласан юм.

_76428267_76428221_76428561_76428216_76428215_76428214
24tsag.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих