Т.Билэгт, Ц.Батбаяр нарыг шүүж байна

10494665_774797442542928_500890600279709958_n

Албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарын дөрвөн хүнийг шүүх хурал Дүүргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд эхэллээ.

Ц.Батбаяр нь  нийслэлийн Засаг дарга, Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, 605 сая төгрөгийн үнэлгээтэй “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг татан буулгаж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Улмаар уг компанийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ийн охин компани болгон шилжүүлэн үрэгдүүлж, Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн хэрэгт буруутгагдаж байгаа юм.

Түүнтэй хамт Өмч хувьчлалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Маналжав хууль бус ажиллагаанд оролцсон  нь АТГ-ын мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.  Тодруулбал, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга бөгөөд Өмч хувьчлах комиссын нарийн бичгийн дарга Г.Маналжавтай бүлэглэн, төрсөн дүү Ц.Чанцалд 779 сая төгрөгийн өртөг бүхий Сэргээн засах клиник эмнэлэг НӨҮГ-ыг үндэслэлгүйгээр 256 сая төгрөгөөр буюу бага үнээр тогтоон хувьчилж, нийслэлийн өмчийг үрэгдүүлсэн хэрэгт буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ. Мөн энэ хэрэгт шүүгчдэгчээр татагдаад байгаа Т.Билэгтийг Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга бөгөөд Нийслэлийн өмч хувьчлах комиссын даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөн улсад багагүй хохирол учруулсан болохыг тогтоосон.

Тэднийг шүүх хурлыг хойшлуулах шалтгаан байхгүй хэмээн шүүгчдийн бүрэлдэхүүн үзсэн тул шүүх хурал үргэлжилж байна.


URL:

Сэтгэгдэл бичих