Д.Дамбапэлжээ: Би ямар дархлагдсан амьтан биш. Ажлаа єгч болно шvv дээ.

Багануурын уурхай гэхээр хvн бvр андахгvй. Арга ч vгvй биз. Тєвийн бvсийн дулааны цахилгаан станцын нvvрсний 60 гаруй хувийг хангадаг ганц том тэжээгч нь болохоор тэр. Єнєєдєр “Багануур” хувьцаат компанийн 25 хувь нь АНУ-ын хєрєнгє оруулалттай “Галт шувуу” хэмээх компанид, vлдсэн нь Монгол Улсын Засгийн газрын мэдэлд бий. Тус компанийн захирал Д.Дамбапэлжээг тэтгэвэртээ гарах нас болсон тул оронд нь єєр хvн томилох тухай шуугиан дэгдсэн билээ. Ингээд “Багануур” ХК-ийн захирал Д.Дамбапэлжээгээс энэ талаар болон тус уурхайн єнєєгийн байдлын талаар тодруулсан юм.

-Таны тэтгэвэрт гарах нас болсон учир солино гэсэн яриа гарсан. Vнэхээр солих гэж байгаа юм уу?
-Тийм ээ. Намайг солих эсэх асуудлыг Тєрийн ємчийн хороо мэднэ шvv дээ. Одоогоор ажлаа хийж л байна. Би ямар дархлагдсан амьтан биш. Ажлаа єгч болно шvv дээ.
-Таны оронд ямар хvн томилох гэж байгаа бол. Дуулсан зvйл байна уу?
-Ер нь, нvvрсний уурхай мэддэггvй тэс хєндлєнгийн хvн тавьж болохгvй л дээ. Манайх 30 жил ажилласан том уурхай. Єнєєдєр инженер техникийн 150 гаруй ажилчин бий. Тэдэн дунд уурхайгаа аваад явчих чадвартай залуу боловсон хvчин олон байдаг. Багануурын уурхай бол нийслэл болон тєвийн бvсийн цахилгаан, дулааны найдвартай ажиллагааг vvрч яваа эмзэг газар. Тєр нvvрсний vнэ чєлєєлж єгєєгvйгээс алдагдалтай ажилласаар єнєєдєр дєнгєн данган хєл дээрээ тогтож буй уурхай. Зєв удирдаж чадах хvн томилохгvй бол улс орны аюулгvй байдалд ч сєргєєр нєлєєлж магадгvй юм. Тэгэхээр хамгийн гол нь уурхайгаа сайн мэддэг чадварлаг хvнийг дотроос нь тавибал зvгээр гэж бодож байна.
-Єрийн асуудал юу болж байгаа бол?
-Єр, єр гэхээсээ илvv єнєєдєр уурхайн євгєрсєн техник технологийг шинэчлэх нь чухал болоод байна. Гадаадаас авсан зээлийн хувьд валютын ханшийн хэлбэлзэлээс нэлээд алдагдал хvлээдэг. Vvнийг шийдвэрлэх хvсэлт бид гаргасан. Тухайлбал, валютын єрийг маань тєгрєгт шилжvvлж єгєх, ажил багатай зуны цагт улсаас татаас єгч техник технологийн шинэчлэлт, хєрс хуулалт хийхэд туслах тухай санал гаргасан. Тэгээд УИХ-ын 72 дугаар тогтоол гарч гадаад єрийг тєгрєгт шилжvvлэх болсон. Харин татаас єгєх талаар ямар нэг тодорхой хариу єгєєгvй байгаа. Уг нь, гурваас аравдугаар сарын хооронд улсаас бага зэрэг татаас єгчихвєл уурхайд шинэчлэлт хийх боломж бvрэн бий.
-Дизель тvлшний хомсдол уурхайн ажилд хэр нєлєєлж байгаа бол?
-Яг тасалдаад ажил зогссон зvйл алга. Гэрээтэй болохоор мєнгєє л тєлж чадах юм бол дизель тvлш тасрахгvй байгаа. Гэхдээ хязгаартай олгож байна. Энэ хязгаарлалт нь уурхайн хэвийн vйл ажиллагаанд нєлєєлж євєл нvvрс олборлоход хvндрэл учруулж магадгvй. Ямар ч байсан хєрс хуулах, техникээ засварлах зэрэг бэлтгэл ажлаа графикийн дагуу хийж л байна.
-Єнєєдєр нvvрсний нєєцєє бvрдvvлж чадаж байгаа юу?
-Нvvрс нєєцєлж болдоггvй бас нэг зовлонтой юм бий. Гэхдээ одоогийн байдлаар 200 мянган тонн нvvрсний нєєцтэй байгаа. Євлийн ид ачааллын vед єдєрт 200 гаруй вагонд нvvрс ачна гэдэг бол чанга ажил шvv. Хамгийн гол нь техник саатахгvй, хєрс хуулалтаа бvрэн хийх нь чухал юм.
-Танай уурхайн нvvрснээс шатахуун гаргаж авах тєсєл хэрэгжих гэж байгаа. Энэ ажил ямар шатанд явна вэ?
-Энэ тєсєл хєрєнгє мєнгє, цаг хугацаа их шаардах ажил. Бид эхний ээлжинд нvvрсээ бо-ловсруулах vйлдвэрт л анхаарал тавьж байна. Нvvрс боловсруулах, химийн бvтээгдэхvvн гаргах vйлдвэрийн тєсєл, саналаа Засгийн газарт тавьсан. Энэ тєсєлд Солонгос, Германы хєрєнгє оруулагчид хамтарч ажиллахад бэлэн байгаа юм. АНУ-ын хєрєнгє оруулагчид манай уурхайг тvшиглэж vйлдвэр барина гээд газар авсан. Гэвч одоогоор хийсэн ажил алга л байна.


URL:

Сэтгэгдэл бичих