Гэрт байгаа элдэв хэрэггүй хог новш, эмтэрч цуурсан аяга таваг өвчин эмгэг дууддаг

cupАжил төрөл бүтэхгүй байх, өвчин зовлонд ороогдох нь олон шалтгаантай. Эрүүл мэнддээ хайр гамгүй хандах, хорт зуршлаа хаяхгүй байх, хоол хүнсээ зохицуулж чаддаггүй гэх мэт. Гэхдээ эрүүл хэв маягийн амьдралтай хүмүүс ч өвддөг шүү дээ. Тэгвэл асуудал таны гэр оронд байж болно, Тухайлбал:

-    Сайн энергийг оруулахын тулд гэрээ маш сайн цэвэрлэ. Элдэв хог новш бүү байлга. Ялангуяа орны, диван буйдангийн дор байгаа тул нүдэнд үл үзэгдэх хогийг хуу хамж цэвэрлэ.

-    Сав суулгандаа анхаар. Эмтэрсэн, цуурсан аяга тавга өвчин дууддаг. Тийм зүйл байвал хая.

-    Булан тохой бүрийг лааны дөлөөр ариусга (3 удаа) мөн рашаан усаар ариусга.

-    Гэрийнхээ хаалганы дээр морины тах дээш нь харуулж хадвал гэр оронд аз жаргал, сайн энерги орж ирнэ.

-    Гэрийн зүүн зүгт хулс, нарс мод, цэн тогоруу зэрэг урт наслахын билэгдэл болох эд зүйлийг тавина.

-    Хурц өнцөг, буланг зөөлрүүлэхийн тулд улаан утас уях, дугуй хэлбэртэй бүтээлэг тавих гэх мэтээр аргалж болно.


URL:

Сэтгэгдэл бичих