Мэргэжлийн сүмо дахь Монголын үе дуусах гэж байна

eddfa4315cd29805bigАсашёорюү ёкозүна болсноос хойш банцүкэгийн дээд хэсгийг монголчууд эзлээд даруй 10 жил өнгөрчээ. Гэхдээ монголчууд бүр дийлээд байгаа юм байхгүй, гурван ёкозүнагаас бусад нь сүртэй юм ер байхгүй гэдгийг бид батлах гэж оролдлоо. Үнэндээ монгол сүмочдыг хэдэн жилийн дараа том асуудал хүлээж байгаа.

Какүрюүгийн дараа мэргэжлийн сүмод орсон бөхчүүлээс комүсүби болсон бөх бол ганцхан Токитэнкү. Какүрюүгээс насаар дүү бөхчүүл дунд банцүкэ хамгийн өндөр нь маэгаширагийн 6-гийн Тэрүнофүжи. Үүнээс үзэхэд Мэргэжлийн сүмо дахь Монголын үе гээд байгаа нь Хакүхо, Харүмафүжи, Какүрюү нар л бүтээсэн зүйл бөгөөд бусад монгол бөхчүүд дунд ядаж банцүкэгийн дээд хэсэгт ирэн, унан байдаг лифт шиг бөх ч байхгүй байгаа юм. Түүхэн аваргууд бүгд 22 нас хүрэхээсээ өмнө, озэкигууд бүгд 24 нас хүртлээ жюүрёод дэвшиж байснаас үзэхэд аварга, арслан болоход юуны өмнө залуудаа сэкитори болох нь хамгийн доод шаардлага болж байгаа нь мэдэгдэж байна.

Тэгвэл монголчууд дунд ингэж дэвших боломжтой нь Тэрүнофүжи, Таканоива, Ичиножёо, Дайшёохо нар л байна. Сүмогийн дээд хэсгийг тэр чигээр нь монголчууд эзэлчихсэн гэж бодож байгаа хүн үүнийг хараад гайхах болно. Би энэ судалгааг хараад цаашдаа мэргэжлийн сүмо дахь монголчуудыг томоохон асуудал хүлээж байгааг анзаарсан юм. Энэ бол нас. Одоо мэргэжлийн сүмогийн дэвжээнүүдэд байгаа монгол бөхчүүдийн ихэнх нь Хакүхо, Харүмафүжитэй цуг орсон улсууд байгаа. Тийм болохоор 30 нас хүрч байгаа болон хүрэх гэж байгаа бөх маш олон. Токитэнкү, Асасэкирюү, Шёотэнро, Сэншёо, Тамаваши, Сакигакэ, Араваши зэрэг бөхчүүдэд зодог тайлахад үлдсэн хугацаа бага. Мэдээж тэд дээшилж, цол ахиж болох ч зодог тайлах цаг нь ойртсон нь ч бодит явдал.  Тэдэн дээр 30 нас хүрч байгаа Хакүхо, Харүмафүжи, Какүрюү нар нэмэгдэнэ гээд бодоод үз. Ингэхээр Монголын үе гэж нэрлэгдсэн  үеийг өдий хүртэл авч явж ирсэн монгол бөхчүүд олуулаа зодог тайлах цаг маш ойрхон болжээ. Тэд маргааш ч зодог тайлж магад, эсвэл хэдэн жил ч болж болно. Дэвжээнийхээ гол хүн, хамгийн том цолтой нь байгаа тэднийг сүмогоос гаран одохоор дэвжээ нь эдийн засгийн хувьд ч хүнд байдалд орох нь гарцаагүй. Ояката нар одоо болтол итгэлийг нь зүтгэлээр хариулж ирсэн, найдвартай улсууд болох монголчуудыг л элсүүлэх болов уу. Зодог тайлчихсан хойно нь хайгаад цаг алдах болно. Тиймээс одооноос Монголын дунд, ахлах сургуулийн хүүхдүүдээс ирээдүйн сүмочдыг хайж байх хэрэгтэй. Зарим дэвжээ хэдийн Монголоос хүүхэд авчраад Японы сургуульд оруулсан ч байж магадгүй юм.

Ямар ч гэсэн мэргэжлийн сүмо дахь Монголын үе дуусах дөхсөөр л байна.

Орчуулсан Г.Төгөлдөр

- See more at: http://sport.time.mn/content/47684.shtml#sthash.B9ttaKXk.dpuf

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.