Хил дамнасан халдварт өвчнөөс сэргийлэхийг үүрэгдэв

боомЗавхан аймгийн Дөрвөлжин, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын дөрөвдүгээр багийн Нарангийн гол, нийслэлийн Хан-Уул дүүргийн XIII хороонд боом өвчин гарсан билээ. Голомтод 21 өрх, 13528 мал байгаагаас 80 мал үхэж, гурван хүн, 15 мал боомоор өвчилжээ.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Д.Тэрбишдагва МХЕГ-ын дарга Д.Батмөнх, ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж нарыг дуудаж, улсын хэмжээнд гарсан боом өвчний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл сонсов. Холбогдох хүмүүс “Завхан аймгийн Дөрвөлжин суманд 21 хоног, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Хан-Уул дүүргийн XIII хороонд тус бүр 14 хоногийн хорио цээр тогтоосон. Булган аймгийн Хишиг-Өндөр суманд боомоор өвчилсөн гэх сэжигтэй хоёр хүнийг хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээр тогтоон, вакцинжуулалт хийж, зургаан адуу, нэг үхрийн сэг зэмийг устган ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн” гэлээ.

Мөн голомтын ойролцоох найман өрхийн 2518 малд үзлэг хийсэн байна. Мэдээлэл сонссоны дараа Шадар сайд Д.Тэрбишдагва хил дамнасан малын халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүулэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг сайжруулахыг үүрэг болголоо

 

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.