Баталгаатай зам гүүрээр зорчихыг анхаарууллаа

DSC02007-2200x800Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай бороо орж гол ус үерийн аюултай түвшингээс 10-15 см-ээр даван үерлэж байгаа тул ус гатлахдаа баталгаатай зам, гүүрээр зорчихыг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс онцгойлон анхааруулж байна.

Иргэд мөн бага насны хүүхдийг гол ус руу явуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол усанд орохгүй байх, хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлэх, дуу цахилгаантай бороо, аянганы үеэр гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гар утсаа салгах, гар утсаар ярихгүй байх, гэрийн өрхийг бүтээх, үерийн ус зайлуулах суваг шуудуу татаж аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө. Түүнчлэн тэнгэрийн байдал, үүл салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцан, гэр, хашаа саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх, үерийн аюултай бүс нутгаас нүүх зэргээр болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сануулав.


URL:

Сэтгэгдэл бичих