Ходоодны өвчнүүд хоорондоо төстэй юу?

j9jbvowm-Ходоодны бүх төрлийн өвчнийг хоорондоо төстэй гэж үзэн тэднийг түгээмэл нэг л аргаар эмчлэх гэж оролдож байсан нь төөрөгдөл болох нь одоо нэгэнт батлагдаад буй. Ходоод базалж, хатгуулан өвдөхөд аяга усанд хүнсний сод хийж уухад өвдөлтийн синдромыг түргэн арилгадаг. Учир нь сод нь ходоодон дахь давсны хүчлийг саармагжуулдаг. Гэхдээ энэ нь эмчилгээ биш юм. Ходоод гэдэсний өвчин янз бүрийн шалтгаанаас үүдэлтэй байдаг. Мөн өөр өөрийн гэсэн онцлогтой. Тиймээс ходоодны ямар өвчин болохыг нь шинжилгээ, оношлогоогоор тогтоосны дараа тухайн өвчинд тохирсон эмчилгээг хийх ёстой. В болон С амин дэм хэрэглэх нь салст бүрхэвчийн эрүүл байдалд нэн тустай байдаг.

-Селен гэдэг бодис холестеринийг бууруулдаг гэж үнэн үү?
-Селен хэмээх бодис нь гадил, эрдэнэшиш, хасарваань чавга, түрс зэрэг хүнсэнд түлхүү байдаг. Энэ нь сэтгэл гутралаас үүдсэн эмгэгт тустай. Селен нь бодисын солилцоог тогтмолжуулах, баланс тэнцвэржүүлдгээрээ онцгой ач холбогдолтой. Мөн уураг тархинд ч эерэг нөлөөтэй. Өөх тостой хоол хэтрүүлэн идсэн тохиолдолд ганц ширхэг гадил идэхэд л муу холестериний түвшинг бууруулдаг болох нь нэгэнт тогтоогдсон.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих