Жулия Робертст дурласан эр түүний 82 хөргийг бие дээрээ шивүүлжээ

56 настай Мийенко Парсерисас Букович Холливудын од Жулия Робертсыг шүтэн биширдэг нэгэн. Тэрбээр энэ хайраа илэрхийлэхийн тулд бие дээрээ 82 удаа Жулиягийн зургийг шивүүлжээ.

Анх “Эрин Броккович” киног үзээд Букович эхний шивээсээ хийлгэсэн аж. Холливудын одын тоглосон дүр бүрийг мөнхжүүлсээр ийм олон шивээстэй болсон гэж тэр ярилаа.

Сонин зардаг Букович бараг бүх цалингаа шивээс хийлгэхэд үрдэг болжээ. 82-оор ч зогсохгүй бүх нуруу, гар, цээжин биеэ шивээсээр дүүргэнэ гэж тэр мэдэгдэв. Букович “Хамгийн гол нь мөнгө, бас биеийн арьсан дээр зай байвал болох нь тэр” гэж ярьж байна.

Жулия Робертс харин энэ талаар ямар нэг тайлбар хийгээгүй л байна.

Харин та шүтээнийхээ төлөө ингэж чадах уу?

 

www.mnews.mn


URL:

Нэр: Linnea Tabon Огноо: 12 November 2019

Сэтгэгдэл бичих