Явган зорчигчийг мөргөж гэмтээгээд хэргийн газраас зугтжээ

uls_53d1c8b77e62d_1Зам тээврийн осол гаргаад ослын газрыг орхиж зугтсан хоёр ч тохиолдол өчигдөр бүртгэгдсэн байна. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо, Баруун салаа, Мон-лаа компаний хойд замд мотоцикльтой хүн Hyundai Sonata маркийн автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас Ховд аймгийн Манхан сумын харьяат 20 настай М гэгчийг гэмтсэн бөгөөд мотоциклийн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ийнхүү осол гаргаж, хэргийн газраа орхин явсан байна.

Мөн Баянгол дүүргийн зургадугаар хороо, Энэбишийн өргөн чөлөө Түмэн плазагийн урд замд Hyundai Accent 64-58 сери тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч болох БЗД-14 хороонд оршин суух 22 настай эрэгтэй Х-г мөргөж гэмтээн хэрэг ослын газрыг орхиж явсан байна. Тиймээс дээрх ослыг харсан хүн ЗЦГ-ын 124 шуурхай утсанд мэдэгдэх хэрэгтэй байна.


URL:

Сэтгэгдэл бичих