«ОРОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОХИНЫГ ЭХ ОРНООСОО ХӨӨВӨЛ ТААРНА» ГЭВ

000Голландын Хильверсум хотын дарга Питер Бруртьес радиод өгсөн ярилцлагынхаа үеэр Оросын Ерөнхийлөгчийн охиныг эх орноосоо хөөвөл таарна хэмээжээ. Владимир Путиний охин Мария Голландын Ворсхотен хотод найз залуутайгаа амьдардаг бөгөөд эрхэм хотын даргын амнаас унасан дээрх үг Украинд осолдсон Малайзын онгоцны сүйрэлтэй холбоотой бухимдсан сэтгэлийн илэрхийлэл байсан бололтой. Учир нь тэрбээр радиод өгсөн ярилцлагынхаа дараа Twitter-т “Ийм үг хэлсэн нь миний хувьд дэндүү болчимгүй үйлдэл болжээ” хэмээн бичсэн байжээ. Сүйрсэн онгоцонд явсан зорчигчдын дийлэнх нь голландууд байсан, мөн онгоцыг Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчид буудсан гэсэн яриа хөөрөө хүчтэй байгаа. Тиймээс хотын даргын радиод өгсөн ярилцдагын дараа Голландад амьдардаг украинчууд 29 настай Мария Путинагийн амьдардаг байшингийн ойролцоо жагсаал зохион байгуулж эсэргүүдлээ илэрхийлэхийг уриалж эхэлсэн байна.

Ер нь В.Путиний охnдын тухай мэдээлэл тун хомс байдаг. Тэр ч бүү хэл тэдний насанд хүрсэн үеийн зураг ч ховор. Гэхдээ Мариягийн хамтран амьдарч буй залуу нь Йоррит Фаасен гэж Голландын иргэн гэдгийг мэдэх хүн цөөн биш. Түүгээр зогсохгүй В.Путин охиноо эргэхээр өнгөрсөн жил Голландад очсоныг тус улсын хэвлэлд бичиж байв.
Үүнээс өмнө Фаасен гэсэн нэр Оросын хэвлэлүүдээр нэг биш удаа гарч байжээ. Тухайлбал, Рублевскийн зам дээр гарсан осолтой холбогдож байв. Мөн 2010 онд банкны эзэн байсан Матвей Уринд зодуулсан тухай ч дуулдсан. Энэ хэргийн улмаас саатуулагдсан Матвей Уриныг залилан хийсэн хэмээн буруутгаж 7,5 жилийн ял оноон шоронд илгээсэн юм.

 

Г.УЯНГА /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих