25 үйлдэлтэй дээрмийн бүлгийг баривчилжээ

гэмт хэрэгНийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутагт 2012 оноос хойш үйлдэгдсэн эзэн холбогдогчгүй дээрмийн хэргийг үйлдсэн бүлэг этгээдийг илрүүлжээ. Тэд 1988-1995 оны таван залуу байсан бөгөөд оройн цагаар биеэ хамгаалах чадваргүй, ганц нэгээрээ явж байгаа хүмүүсийг бүлэглэн зодож, хүч хэрэглэн нийт 25 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг дээрэмдэн авсныг нь тогтоожээ. Түүнчлэн цагдаагийн ажилтнууд зургаан жилийн өмнөх хүн амины ноцтой гэмт хэргийг нөхөн илрүүлсэн байна.

 

Б.ЭНХ /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих