НИТХ-ын дарга асан Т.Билэгтэд холбогдох хэргийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо

uls_53d1d2884e177_1НИТХ-ын дарга асан Т.Билэгт, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал дүүргийн эрүүгийн нэгдүгээр шүүх дээр  энэ сарын 22-ны өдөр  болж, шүүх бүрэлдэхүүн оройн 20 цагийн үед шийдвэрээ гаргасан.
Энэхүү хэрэгт улсын яллагчаар ажилласан прокурор Ц.Батбаяр, Т.Билэгт нарт   Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 263.2, 150.3 дугаар зүйлд заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байв.

Хэргийг шүүх хянан хэлэлцээд  Ц.Батбаярт  холбогдох 263.2-д заасан зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, 150.3 дугаар зүйл ангиар 5.1 жил хорих ял оноожээ. Үүнээс гурван жилийг Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярт 2.1 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр болсон юм.

Харин Т.Билэгтийг буруутгасан  263.2 заасан зүйл ангид холбогдох хэрэг шүүхийн шатанд тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгож, 150.3 дугаар зүйл ангийг Өршөөлийн хуульд хамруулан түүнд холбогдох хэргийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгожээ.

Тодруулбал,  Өршөөлийн үзүүлэх хуулийн нэгдүгээр  зүйлд “Гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн дор дурдсан ялтныг шүүхээс оногдуулсан ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ гэж заасан байдаг бөгөөд тус хуулийн  1.5-д “жараас дээш насны эрэгтэйчүүд, тавин таваас дээш насны эмэгтэйчүүд” –ийг ялаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байдаг аж.
Мөн энэ хэрэгт холбогдсон Ц.Чанцал, Г.Маналжав нарын хэргийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 35.6 дугаар зүйл ангиар журамлаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

М.Нандин Uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих