“Mon egg” компанийн 70 мянга гаруй тахиа үхжээ

527-14065374344d213fdb09f654b7bigТөв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах н.Мөнхбаатар захиралтай “Моn egg” компанийн 70 мянга гаруй өндөглөгч тахиа энэ сарын 26-ны шөнө бүтэж үхжээ.

Энэ нь тухайн өдөр хүчтэй, дуу цахилгаантай бороо орсны улмаас тус компанийн тог тасарч, дохиолол нь ажиллаагүйгээс болжээ. Өнөөдрийн байдлаар 38 мянган тахиаг 12 метр гүн нүхэнд булж устган, урьдчилан сэргийлэх үзлэг, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. “Моn egg” компани нь 287 мянган өндөглөгч тахиа, дэгдээхийтэй аж.

Б.Туул

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих