Богд Жавзандамба хутагтын өргөөний шавыг тавина

VRAY+PS 02Үндэсний бүтээн байгуулалт Их Майдар төслийн зүгээс II  богд Лувсандамбийдонмэгийн мэндэлсний 290 жилийн ойг тохиолдуулан Монголын анхны шашин төрийг хослон баригч, Монголын бурханы шашныг үндэслэгч Богд Жавзандамба хутагтын өргөөний шавыг тавих ёслол болон Майдар эко сити төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа – бэсрэг наадмыг 2014 оны 8 сарын 4-ний өдөр зохион байгуулна.

 

Ёслолд МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, Гавж          Д.Чойжамц, Ламын гэгээний 8-р дүр Данзанжамбалчойжишэнин, Одсэр ринбүүчи, Далай ламын Найчин Чойжин Түвдэн Готов нар морилон саатаж сүсэгтэн олонд айлдвар сургаалиа айлдана.

 

Бэсрэг наадмын үеэр Төв аймгийн аварга шалгаруулах Адуучин тэмцээн, хурдан дааганы уралдаан, халх сурын харваа зохион байгуулагдаж түрүүлсэн адуучин болон дааганы уяачид Майдар бурхан гардуулах юм.

 

Шав тавих ёслол Төв Аймгийн сэргэлэн сумын нутаг, Их Майдар төслийн бүтээн байгуулалтын талбайд 2014 оны 8 дугаар сарын 4-ний өдөр болох Богд Жавзандамба хутагтын өргөөний шав тавих ёслол-бэсрэг наадамд сүсэгтэн олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

.

 

Лавлах утас: 77112233, 93112244

 

 

II БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТЫН МЭНДЭЛСНИЙ 290 ЖИЛИЙН ОЙГ

ТОХИОЛДУУЛАН ИХ МАЙДАР ЦОГЦОЛБОРТ БОГД ЖАВЗАНДАМБА

ХУТАГТЫН ӨРГӨӨНИЙ ШАВ ТАВИХ ХҮНДЭТГЭЛИЙН

АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

 

Хэзээ:                         2014 оны 08 дугаар сарын 04, Даваа гарагт

Хаана:            Төв аймаг, Сэргэлэн сум, Их Майдар Цогцолборын барилгын талбайд

Хүндэт зочид:

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц

Ламын Гэгээний 8-р дүр Данзанжамбалчойжишэнин

Богдын лаврингийн лам Одсэр Ринбүүчи, Түгсрай Ринбүүчи

Далай ламын Найчин Чойжин Түвдэн Готов

Жавзандамба хутагт төвийн төлөөлөл

Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам

Барилга, Хот Байгуулалтын Яам

Төв аймгийн ЗДТГ, ИТХ, Төв аймгийн Сэргэлэн сумын ЗДТГ, ИТХ

Германы WDR телевизийн баг

Бурханы шашны үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл

Сүсэгтэн олны төлөөлөл

Ерөнхий хөтөлбөр

Нээлт:

11:30   Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээж үг хэлнэ

11:40   МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их Хамба лам гавж Д.Чойжамц нээж үг хэлнэ

11:48   Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар хутагтаас IX Богд Жавзандамба хүртэлх    хутагтуудын түүх намтрын танилцуулга

12:00   Их Майдар төслийг санаачлагч УГЗ Д.Эрдэмбилэг нээж үг хэлнэ

12:02   Их Майдар төслийн танилцуулга видео

12:10   Төв Аймгийн ИТХ-ын дарга Ц.Мэндсайхан нээж үг хэлнэ

           

Шашны зан үйл:

12:20   Богд Жавзандамба хутагтын Лавринг төлөөлж Одсэр Ринбүүчи ламтан ном айлдана

12:25   X Богд Жавзандамба хутагт түргэн залрахын залбирал

12:35   Далай ламын Найчин Чойжин Түвдэн Готов шав тавих зан үйлийн талаар айлдана

12:40   Шав тавих, газар хөндөх ёслол

 

Урлаг соёлын арга хэмжээ:

13:30   Морин хуур

13:40   Хүрээ цам-108 цамын бүжиг

14:00   Богд багшид өргөх дуу” дуучин  Ариунбаатар /Аялгуут Галбингаа ТББ/

14:05   Зуун лангийн жороо луус” дуучин Ариунбаатар /Аялгуут Галбингаа ТББ/

Адуучин тэмцээн:

14:30   Хурдан дааганы уралдааны бариа

14:50   Халх сурын харвааны сум тавих

15:10   Аймгийн аварга шалгаруулах АДУУЧИН тэмцээн

/Адуу бугуйлдах, эмгэг сургах/

Хаалт:

16:10   Хурдан дааганы уралдааны айргийн таван даага цоллох, шагнал гардуулах

16:20   Аймгийн аварга шалгаруулах АДУУЧИН тэмцээний 1, 2-р байрны шагнал гардуулах

16:25   Орон нутгийн удирдлагуудад талархал гардуулах

16:30   Их Майдар төслийн хандивлагч иргэд, байгууллагуудад талархал гардуулах

 


URL:

Сэтгэгдэл бичих