Сэтгэл зүрхэнд тушааж болохгүй

117149410Таны далд ухамсар
1. Та бодолхийлсэн царайтай эмэгтэйг хараад юу гэж бодох вэ?
А
. Тэр гунигтай байна 1
Б. Зүгээр юм бодож байна 2
В. Тэр биеэ сул тавьсан 3

2. Киноны нэрийг хараад та алийг нь эхэлж үзэх вэ?
А.
Сэтгэлийн хүч 3
Б. Азгүйчүүдэд хүртэл заримдаа аз таардаг 2
В. Хөгшин эмэгтэйн нууц 1

З. Та асуудал бэрхшээлээ хэнтэй хуваалцдаг вэ?
А.
Сайн найзуудтайгаа 2
Б. Гэр бүлтэйгээ 3
В. Хөндлөнгийн хүмүүстэй 1

Таны бусдад төрүүлдэг сэтгэгдэл
1. Таныг олон хүнтэй кафе, хотын цэцэрлэгт хүрээлэнд харвал та яах вэ?
А.
Энэ бүгд хоосон үймээн бужигнаан 1
Б. Хүмүүс амьдралаас таашаал авч байна 2
В. Орчноо солих сайхан боломж 3

2. Амраг чинь таны хуучин өдрийн тэмдэглэлийг олоод үзэж байвал та яах вэ?
А.
Уурлан дургүйцнэ 1
Б. Надад таагүй байх болно 2
В. Би ч гэсэн элдвийг сонирхдог 3

З. Та салах ёс хийн найз хүүхнийхээ гарыг нь барьжээ?
А.
Дандаа 3
Б. Бараг үгүй 1
В. Хааяа 2

Та өөрийгөө шинжээрэй
1. Хуримаа хийж буй аз жаргалтай хосыг хараад та юу бодох вэ?
А.
Өнөөдөр тэдний хамгийн аз жаргалтай өдөр 2
Б. Жирийн өдрүүд нь шал өөр байх болно доо 1
В. Би ч гэсэн ийм өдрийн тухай хэзээ нэгэн цагт мөрөөдөж л байсан 3

2. Та ер бусын юм бодож олбол хэн нэгэнд төлөвлөгөөгөө ярих уу?
А.
Үгүй, зөвхөн амжилттай болно гэж итгэлтэй бол 1
Б. Би бусадтай хуваалцахгүй байж тэсэхгүй 3
В. Зөвхөн ганц хүнд л итгэнэ 2

3. Хүүхэд байхдаа хэнтэй илүү их дотно холбоотой байсан бэ?
А.
Ээж 2
Б. Аав 1
В. Эцэг эх 3

10 ба түүнээс бага оноо: Та найдвартай итгэлтэй, анхны дуудлагаар л туслахад бэлэн байдаг. Гэвч та дотор сэтгэлээ хэнд ч нээдэггүй, нуудаг. Хааяа та арай илүү нээлттэй байдаг боловч бусадтай хэт илэн далангүй байлаа гэж сэтгэл чинь түгшдэг. Нөгөө талаас авч үзвэл та бусдад ойлгогдохгүй байх вий, өөрийг чинь гомдоох доромжлох вий гэж эмээж явдаг. Нэг үгээр хэлбэл та дугуй доторх хүн юм. Та өөрийгөө өөрчлөх гэж бага зэрэг оролдвол олон найз нөхөдтэй болох болно.

11-19 оноо: Сэтгэлээ нээхийн тулд танд бага зэрэг хугацаа хэрэгтэй юм байна. Нөгөө талаас авч үзвэл та хөндлөнгийн нөлөөнд амархан автдаг юм байна. Орчин тойрны хүмүүстэйгээ сэтгэл санаагаа хуваалцаж байгаарай. Гэхдээ та, таныг шууд ойлгохгүй, сайнаар хандахгүй бол өөрийгөө ялагдлаа гэж бүү бодоорой.

20 ба түүнээс дээш оноо: Та өөрийн сэтгэл санаагаа нууж сураагүй юм байна. Таны юу бодож байгааг мэдэхийн тулд асуух шаардлагагүй, нүүр царай болон байр байдал чинь бүхнийг хэлээд өгдөг. Иймээс заримдаа өөрийн сэтгэл санаагаа ингэж ил тод харуулахгүй байвал зүгээр шүү. Юуны өмнө эхлээд тухайн байдалд дүгнэлт хийхийг оролдож байгаарай.


URL:

Сэтгэгдэл бичих