Харцага Г.Ганхуяг: Ц.Содномдорж оо, од болох гэж бүү яар

22Хөвсгөл аймагт болсон Хангайн бүсийн Даншиг наадамд 512 бөх зодоглов. Энэ наадмаас үнэн хүчийг гаргасан барилдаан цөөхнийг  харлаа хэмээн наадамчид  сэтгэл дундуур үлдсэн. Учир нь цол олгох буюу тавын даваанаас хойш энэ наадамд түрүүлж үзүүрлэх магадлалтай гэгдэж байсан улсын өндөр цолтнууд  сэжиг бүхий байдлаар  өвдөг шороодож,  наадамчид найрааны хор найруулагч хэмээн улсын залуу харцага Ц.Содномдоржийг шүүмжилж байв.  Мөн түүнд дургүйцсэн Хөвсгөл аймгийн уугуул,  улсын харцага Г.Ганхуяг өөрийн цахим хуудсаар дамжуулан  хатуухан үгтэй захидал илгээсэн юм.

Тэрээр захидалдаа  “ 2005 онд аймгийн арслан Н.Мөнхсүх “Барс” зах дээр тэрэг түрдэг, өнчин өрөөсөн, олуулаа өссөн барилдах дуртай залуу  байна гэж нэг залуу дагуулж ирээд өөрийнхөө хуучин зодог шуудгаа өгч, Нямбаяр захаас монгол гутал авч өгч барилдуулж эхэлсэн нь   улсын харцага Ц.Содномдож байсан юм. Ц.Содномдорж анх бидэн дээр ирэхдээ томоотой, ноомой, бэлтгэл сайн хийдэг, их иддэг, их унтдаг залуу  байлаа.  Хотгойдын хурд наадмаар мөнгөө багтааж ядсан гадны бөхчүүд дагуулж очин  аймгийнхаа бөхчүүдийг дарамталж цол авахуулахдаа мөнгөнд  шунасан үйлдэл гаргасанд  миний зүгээс, Ц.Содномдоржийг анхнаас нь анхаарч дэмжиж ирсэн ах бөхийн хувьд гомдож байна. Чи бөхийн буянаар өдий зэрэгтэй амьдарч байна. Тогоотой хоолруугаа шороо битгий хий.  Хүнд их  мөнгө биш их сэтгэл байхад сайхан амьдарч болдог, амьдрал амттай байдаг юм шүү дүү минь. Олноос  зожгирч од болох гэж мэрийх хэрэггүй. Хэтийн бодол, үйлдэл чинь богино байгаа болоод бөхийн амжилт чинь өсөхгүй байгаа юм шүү дүү минь” гэжээ.

 

 

Э.СҮРЭН /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих