“Бэрэн”-гийн ажилчдад хариуцлага тооцох уу, эсвэл дараад өнгөрөх үү?

нэгӨнөөдөр Монголын нийгэм басхүү Монгол тусгаар тогтнол гэдгийг үгүйсгэх мэт улсын төв талбайд жагсаал хийх гэж оролдсон Хятад иргэдийн үйлдлийг харахад сэтгэлд нэгэн цөв суухгүй гээд яахав. Аливаа улс үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолыг гэрчлэл нь нийслэлд жагсаал цуглаан хийхдээ хууль дүрмийн дагуу зөвшөөрөл авч жагсаал цуглаан хийдэг билээ.

Гэтэл өнгөрсөн хагас сайн өдөр “Бэрэн” компанийн Хятад ажилчид Улаанбаатар хотын төв талбайд жагсаал зохион байгуулах гэсэн оролдлого хийлээ. Ийн жагсах болсон шалтгаан нь тус компани ажилчдынхаа цалинг тавилгүй удаасантай холбоотойгоор жагсаал хийх гэсэн болохыг албаны эх сурвалжууд мэдээллээд байна.

Хятад иргэдийг олон тоогоор нь гэрээ байгуулан авчирчихаад цалин мөнгөн дээр нь унжиж байгаа байдал, тэдгээр хятад иргэд монгол улсын хууль дүрмийг үл тоон босож тэмцэх гэсэн оролдлого энэ бүхэнд хэн буруутай вэ? Ингэж асуухаар ч өөр аргагүй. “Бэрэн” хэмээх компанийн цалингаа тавиагүй төлөө Монгол улсын тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсон Чингисийн талбайд жагсах гэсэн оролдлогыг хэн зохион байгуулав. Ариа Хятадын элчин сайдын газар мэдсээр байж монгол улсын хууль дүрмийг уландаа гишгэх гэж санаархав уу? Ийн бодохын учир элчин сайдын газраа хүргэгдсэн иргэдээ хэн нь үл мэдэх нэгэн эрхэм гарч ирэн өөрийн хэлээр учир зүггүй загниж байгаа байдал тэдний үлйдлэс харахад тэдний нүдэнд Монгол төрийн цагдаа хажууд нь зогсож байхад ямар нэгэн тайлбар хийхгүйгээр л үл барам их гүрний дээрэнгүй үйлдлээр үл тоосон байдал үзүүлж байхыг харахад цаанаа л зэвүү хүрмээр…

Ардчилал мандан бадарсан цагаас Монгол оронд бүтээн байгуулалтын үндэс суурь тавигдсан гэхэд болно. Харин энэхүү бүтээн байгуулалтын барилга байгууламжийг ихэвчлэн Хятад иргэд гүйцэтгэдэг. Тийм боломжийг нь Монголын барилгын компаниуд бий болгосоор ирсэн. Тэд монгол ажилчдаа авч ажиллуулдаггүй, ажиллуулсан Хятад ажилчдаас доогуур цалин хангамж хийгээд монгол хүнийг үзэх үнэлэмжээ үгүйсгэдэг гэхэд болно. Харин хятадуудыг шүтэн дээдэлж урдаас ёстой л воган воганаар нь оруулж ирдэг. Тиймдээ л олны хүчээр түрий барих дуртай хятад хүмүүсийн хар эрхшээлд орох гээд байгаа юм шиг.

Уг үйлдлийг таслан зогсоох гэсэн Үндэсэрхэг хөдөлгөөнүүдийн залуусыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар аваачин байцааж сануулга өгөөд явуулсан гэх. Харин цалингаа өгөөгүй гэх шалтаг шалтгаанаар хятад ажилчдын тэмцэл, мөн “Бэрэн” компанийн удирдлага болох Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайд ямар хариуцлага хүлээлгэх бол гэдэг өнөөдөр нууцлагдмал асуулт болоод үлдээд байна. Эрх мэдлээрээ далайлган төрийн хэдэн дарга цэргийг хахуульдаад өнгөрөх үү?

 

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.