Эрдэмтэд гар барихаас татгалзахыг уриалж байна

-05082014-1407228117-4734983-Business-handshake-and-business-people-photo-3Уэльсийн их сургуулийн эрдэмтэд гар барих бүрт их хэмжээний нян дамждагийг тогтоожээ. Иймд мэндчилгээний хэлбэрийг өөрчилснөөр өвчин тусах эрсдлээс өөрийгөө хамгаалах боломжтой хэмээн BBC мэдээллээ.

Судлаачид цэвэрхэн резинэн бээлийг тусгай бодист хийж, мэндчилгээг янз бүрээр гүйцэтгэжээ. Зөвхөн гар барьсан тохиолдолд их хэмжээний нян дамждаг болох нь үүгээр тогтоогдсон аж. Гар барьж мэндчилэх нь хортой болохыг шүүмжилж байгаа анхны тохиолдол энэ биш. Өмнө нь эмнэлэгт гар барихыг хориглох хэрэгтэй хэмээн үзэж байлаа.

“Эмч нар гар барьж өвчтөнүүдэд итгэл, найдвар төрүүлэхийг оролддог. Гэвч энэ тун буруу” хэмээн судлаач Дэйв Витворт үзэж байна.

Гар барин мэндчилэхийг халж, оронд нь Япон, Солонгосчууд шиг мэхийн ёслох арга хэрэглэж болохыг эрдэмтэд онцолжээ.


URL:

Сэтгэгдэл бичих