Анхны харцаар дурласан бол түүнийгээ Twitter-ээс хайхыг санал болгоё

twitter124 настай ирланд залуу Жейми Келли 27 настай канад бүсгүй Кэти Моротой Барселоноос Дублин нисэх замдаа танилцжээ. Кэти бүсгүй залууд маш их таалагдсан бөгөөд тэд паспортын шалгалтын үеэр төөрөлдөн, утсаа ч солилцож чадалгүй салцгаасан аж. Харин тэдэнд Twitter тусаллаа хэмээн CBC мэдээлсэн байна.

Ирланд залуу дурлалт бүсгүйгээ Facebook-ээр олох санаатай өчнөөн хайсан боловч бүтэн нэр, утсыг нь мэдэхгүйн улмаас ямар ч амжилтанд хүрсэнгүй. Ингээд Twitter-т #findkatie, #loveatfirstflight гэсэн хаштагтай аян өрнүүлэн, найз нөхөд танилуудаа түгээж өгөхийг хүссэн байна.

Удалгүй Жейми Келлийн энэ дурлалын түүхийн талаар олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, тэр дотроо канад, ирландын хэвлэлүүд ч мэдээлсэн аж. Мөн залуу эр өөрийн орон нутгийн  радио нэвтрүүлэгт оролцон, хайрын түүхээ орон даяар зарлажээ.

Харин Кэти бүсгүйн эгч CBS сувгаар энэ тухай үзээд, дүүгээ гэдгийг мэдэн хэлсэн гэнэ. Ингээд олон нийтийн сүлжээний тусламжтайгаар залуус нэг нэгнээ олсон бөгөөд удахгүй уулзахаар төлөвлөөд байгаа аж.

Сэтгүүлч: Э.Есү
arslan.mn

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.