Газын зурвасын хүмүүнлэгийн хямралыг зохицуулахыг шаардав

ISRAEL-PALESTINIAN-CONFLICT-KIDNAPPING6-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68-р чуулганы Газын зурвасын асуудлаарх албан бус чуулган боллоо. Нэгдсэн чуулганы үеэр Бан Ги Мун үг хэлэхдээ, Палестин Израилийн одоогийн хамгийн гол үүрэг нь газын зурвасын иргэдэд яаралтай хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх болон сэргээн босголтын ажлыг явуулах хэрэгтэй байна гэлээ. Мөн талууд олон улсын хамтын нийгэмлэгийн уриалга дор дахин хэлэлцээр хийж, хоёр оронд хэрэгжүүлж болох төслийг тогтоон, Палестин Израилийн мөргөлдөөнийг зогсоохыг уриалжээ.

Хятад улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Лью Же-и чуулганы үеэр хэлэхдээ, дөрвөн долоо хоног үргэлжилж байгаа Газын зурвасын мөргөлдөөнд олон тооны жирийн иргэд хэлмэгдэн өртөж, хүмүүнлэгийн ноцтой хямрал нүүрлэсэнд Хятад улс санаа зовж буйгаа илэрхийлж байна гэлээ. НҮБ-ын Ойрхи Дорнодод энх тайвны үйл явцыг тусгай зохицуулагч Роберт Серри Египетийн нийслэл Каираас дүрс бичлэгээр дамжуулан үг хэлэхдээ, Газын зурвасыг битүүмжлэхийг цуцалж, Израилийн хууль ёсны аюулгүй байдлын асуудлыг авч үзэхийг уриалжээ. НҮБ-ын онцгой байдалд тусламж үзүүлэх албаны орлогч зохицуулагч Кюнг Ва Кан чуулганы үеэр Газын зурваст нүүрлэж буй хүмүүнлэгийн хямралыг танилцууллаа.

Мөн Палестин, Израиль, Европын Холбоо, АНУ, ОХУ-ын төлөөлөгчид хуралд санал бодлоо илэрхийлэв. Олонх төлөөлөгч мөргөлдөөнийг эцэслэж, хэлэлцээний арга замаар гал зогсоохыг уриаллаа.

\Н.Пүрэвжав\


URL:

Сэтгэгдэл бичих