Эртний аймшигтай гаж уламжлал

bediuzzaman-said-nursi-nin-kerametleri_266663_mДайнд нэрвэгдсэн Афганистанд эртний аймшигтай, харгис уламжлал одоо ч амь бөхтэй оршсоор байна. Энэ уламжлалыг Бача Бази гэдэг бөгөөд орчуулбал “хүүхэд сонирхох” гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, бага насны хөвгүүдийг бүжигт сургаж, баячуудад зардаг. Тэр бүү хэл ядуусаас хөвгүүдийг нь худалдаж авдаг энэ ажлыг мэргэжлээ болгосон хүн олон.

  Афганистанд эмэгтэйчүүдийг олны өмнө бүжиглэхийг хориглодог. Иймээс хөвгүүдэд эмэгтэй хүний хувцас өмсгөж, эрчүүдийн өмнө бүжиглэхийг шаарддаг байна. Дараа нь тэднийг буудалд аваачиж, хүчирхийлдэг. Бэлгийн харьцаанд орохоос татгалзах, оргож зугтаасан тохиолдолд хөвгүүдийг шууд алдаг гэнэ.
Ядуу гэр бүл амьдрахын эрхэнд хөвгүүдээ зарж, ийнхүү нэг ёсондоо секс боол болгодог байна. Хэдийгээр энэ харгис уламжлалыг талибууд хүртэл хориглодог ч одоо ч байсаар байна.
Б.Нандиа
medeelne.mn

URL:

Сэтгэгдэл бичих