Н.Энхбаярыг шоронд оруулах бичлэгийг үзүүлж болдог, Н.Алтанхуягийн шоронд зочилсон бичлэгийг үзүүлэхээр Төрийн нууц задруулсан болдог уу?

4d8e1a9e978f53e9originalТагнуулын Ерөнхий Газрынхны хийсэн мэдээлэл нийгэмд асуудал үүсгэж байна. Тэд АТГ-ынхныг шалгах болсноо палхийтэл зарласан юм. Төрийн тусгай хамгаалалтынхан гомдол гаргасан бололтой. Шалтгаан нь Ерөнхий сайдын Төв аймгийн хорих ангид очсон “нууц айлчлал”-ыг олон нийтэд ил болгож, ард түмэнд бичлэгийг үзүүлсэн нь хууль зөрчсөн гэж мэдэгдэв. АТГ-ын энэ үйлдэл нь төрийн нууц задруулсан үйлдэл гэж Тагнуулын Ерөнхий газар үзжээ. Төрийн тусгай албан хаагчдын үйл ажиллагаа, техник, дүрсийг харуулсан гэж асуудал босгожээ.

Ингээд  Эрүүгийн хуулийн 87-р зүйлээр АТГ-ынхныг эрүү үүсгэн шалгах гэнэ. Эрүүгийн хуулийн 87-р зүйл нь 2 заалттай. 87.1-д “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, обьект, үйл ажиллагааг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалт байдаг бол 87.1-т “Энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг аж.

Өөрөөр хэлбэл АТГ-ынхныг төрийн нууцыг задруулсан гэж үзжээ. Гэхдээ эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол 5 жил, харин хор уршиг учирсан гэж үзвэл 5-8 жилээр шийтгүүлэхээр байна. Мөн эх орноосоо урвах, тагнуул хийх гэх мэт санаа агуулсан бол асуудал бүүр хүндэрнэ. Тэгэхээр Ерөнхий сайдын хорих ангид очсон бичлэгийг задалсан АТГ-ын ажилтнуудыг буруутай гэж үзвэл 5-8 жил хорих зүйл ангиар яллах гэж оролдох бололтой.

ТЕГ бол Монгол Улсын Ерөнхий сайдын шууд мэдлийн байгууллага. ТЕГ-ын даргыг Ерөнхий сайд томилдог. Одоогийн ТЕГ-ын дарга Б.Ариунсанг томилох гэж бөөн юм болсон. Б.Ариунсан нь Н.Алтанхуягийн тун ойрын хүн гэгддэг. Энэ байдлаас үзвэл Ерөнхий сайдын удирдлага заавраар ТЕГ хөдөлж байх магадлалтай гэж олон түмэн ярьж байна. Харин АТГ бол бие даасан байгууллага. Даргыг нь УИХ-аас томилдог. Ийнхүү ард түмний татвараар санхүүжигддэг төрийн хоёр байгууллага бие биеэ шалгахаар болов. Уг нь ард түмний эсрэг гэмт хэрэгтнүүдийг шалга гэж татвараар санхүүжүүлдэг болохоос биш бие биеэ шалгаатах гэж татвар төлдөггүй л дээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах үеийн бүхий л бичлэгийг ард түмэнд үзүүлсэн. Тэр ч бүү хэл тэр үед төрийн тусгай албан хаагчид айл андуурч эвдсэн кино шиг үйл явдал болсон. Бас тусгайгийнхан гэрт нь дайрч орж ирсэн. Тэдний эдлэл хэрэглэл нь ч ил л харагдсан. Тийм дүрсийг харуулахад эрүү үүсгэж байна гэж сонсогдоогүй. Тэгээд ч Н.Энхбаярын “аавынд” байх үеийн бааж шээхээс бусад “эвгүй” гэсэн поозтой бүхий л бичлэгийг ард түмэнд үзүүлсэн. Ард түмнийг “бид ямар ерөнхийлөгчтэй байв аа” гэж гайхшруулж байсан цаг саяхан. Н.Энхбаяр Ерөнхий сайд Н.Алтанхуяг шиг адилхан төрийн хамгаалалтад байсан. Ийм бичлэгийг цацсан хүмүүст ямар нэгэн ял шийтгэл өгөөгүй мөртлөө Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин хоёрын хорих ангид очсоныг үзүүлсэн АТГ-ынханыг шалгана гэдэг ойлгомжгүй хэрэг л дээ.

Нөгөө талаас нь авч үзвэл Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин хоёр илэрхий хууль зөрчсөн. Өөрсдийнхөө журмыг ч зөрсөн. Түүнийг нь олон түмэнд мэдээлчихээр “төрийн нууц задруулсан болдог” гэж ТЕГ үзэхгүй байлгүй дээ хэмээх ярих иргэд ч олширов. Энэ мэт олон асуудлыг араасаа дагуулсан шалгах, шалгуулах ажиллагаа үргэлжилж байна.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих